Япон улсын төрөлт 2022 онд долоо дахь жилдээ дараалан буурч, түүхэн доод хэмжээнд хүрчээ. 

Хүн амын тоо хурдацтай буурч, хөгшрөлт нэмэгдэж байгаа тус улсад хүн ам зүйн хямрал нүүрлээд байгааг Эрүүл мэндийн яам баасан гарагт онцолсон байна.

Японы төрөлтийн түвшин буюу эмэгтэйчүүдийн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 1.2601 болж 2005 онд доод хэмжээнд хүрч байсан бол энэ үзүүлэлт 2022 онд 1.2565 болж буурчээ. Харин хүн амын өсөлтийг тогтвортой байлгахын тулд энэ үзүүлэлт 2.07 байх шаардлагатай.

Ерөнхий сайд Фумио Кишида улсын хэмжээнд төрөлт буурч байгааг нэн тэргүүнд анхаарахаа амласан бөгөөд хүүхэд асрах болон эцэг эхчүүдийг дэмжих бусад арга хэмжээнд жилд 3.5 их наяд иен буюу 25 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

“2030-аад оноос хүн амын дундах залуучуудын тоо эрс буурч эхэлнэ. Тэр хүртэлх хугацаа нь төрөлт буурах хандлагыг өөрчлөх бидний сүүлчийн боломж юм” гэж Кишида энэ долоо хоногт өдөр өнжүүлэх төвд зочлохдоо хэлсэн байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Японы хүн ам зүйн сорилтыг цар тахал улам хурцатгасан. Сүүлийн жилүүдэд гэрлэлт цөөн бүртгэгдэж, дагаад төрөлт буурч, мөн ковидын улмаас нас баралт нэмэгдсэн нь үүнд нөлөөлжээ.

Өнгөрсөн онд Японд 770,747 хүүхэд шинээр төрсөн нь өмнөх оноос 5%-иар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь шинэ доод үзүүлэлт болсон. Мөн эндсэн хүүхдийн тоо 9%-иар нэмэгдэж, 1.57 саяд хүрч дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн онд Японд нийт 47,000 гаруй хүн коронавирусийн тахлын улмаас нас баржээ.

Эх сурвалж: Reuters

#Япон, #хүн ам зүй, #төрөлтийн түвшин,