-ЭРЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД-

Насанд хүрэгчдийн дунд Виагра бэлдмэлийн талаарх олон зөрүүтэй мэдээлэл байдаг. Тэгвэл энэхүү бэлдмэлийг хэрэглэсний дараа дараах сөрөг нөлөө ажиг­лагдах нь бий.

Үүнд:
Толгой өвдөх (10,8 %),
Нүүр улайх (10,9 %),
Ходоод хямрах (3 %),
Харааны ялангуяа өнгөний мэдрэмж муудах (2,8 %).

Зарим тохиолдолд үхлийн шалтгаан нь Виагра байсан нь тогтоогдсон боловч эдгээр нь харшлах шалт­­гааныг анхаар­аагүйгээс бол­­дог байна. Мөн зүрх судас­ны өвчтэй нас тогтсон хүмүүсийн зүрх судас­ны үйл ажил­лагаанд Виагра хэт ачаалал өгс­ний улмаас инфаркт болох нь элбэг байдаг гэнэ. Иймээс Виаграг хэрэг­лэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч нар эхлээд 50мг-ийн Виагра бичиж өгдөг ба энэ нь ихэнхи эрчүүдэд хангалттай байдаг.

Энэ эмийг бэлгийн харилцаа хийхээс 30 минутаас цагийн өмнө уух ёстой. Өөх тостой хоол идэх нь энэ эмийн үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг талтай. Мэдээж архи дарстай хамт хэрэглэх ч эрсдэлтэй аж. Учир нь архи цус шингэлдэг үйлчлэлтэй. Дээр нь Виагра өөрөө цусны урсгалыг сайжруулдаг. Тиймээс ч энэ эмийг архи, дарстай хольж хэрэглэхийг хориглодог байна.

Үүнээс гадна Виаграг уух үед харшлын эмгэг илэрч болно. Мөн ойрын болон холын хараа түр муудах нь ажиглагддагийг анхаарах нь зүйтэй. Виаграг хэрэглэх үед харшлын ямар нэг эмгэг үүсвэл эмчид заавал хандах шаардлагатай. Тунг нь сайн тохируулж, хамгийн бага 5-10 мг тунгаас эхлэх нь зохилтой юм.

20-25 насныхан энэ эмийг хэрэглэхэд ерөөс үйлчлэхгүй

Учир нь тэд бэлгийн хөвчрөл сайтай эрүүл. Тэгээд ч энэ насныхан Виаграг тогтмол хэрэглэвэл эмгэг хөвчрөл үүсэх эрсдэлтэй. Харин 45- 70 насны хүнд үйлчилгээ нь 52 хувьтай байдаг гэсэн тооцоо бий аж. 40 наснаас эхлээд эрэгтэйчүүдийн бэлгийн чадавх эрэгтэй даавраас болж хөвчрөл нь багасаж, бэлгийн чадавх нь 10-15 жилийн өмнөхөөсөө хоёр дахин илүү буурдаг байна.

Виаграгийн үйлчлэх хугацаа?

2-4 цаг үйлчилнэ. Энд тэмдэглэхэд, хоёр цагаас илүү хугацаагаар хөвчирсөн бэлэг эрхтэн буухгүй байвал эмчид хандах хэрэгтэй. Учир нь приапизм /эмгэг хөвчрөлт/ гэж эмгэг бий. Энэ нь удаан үргэлжилбэл үхжил явагдахад хүргэдэг. Тийм үед бэлэг эрхтний дүүрсэн цусыг хатгаж хурдан гаргах ёстой.

#эрчүүд, #эрчүүдийн эрүүл мэнд,