Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Их Британын телевизийн нэрт хөтлөгч Жереми Кларксон түрүү булчирхайн хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээ амжилттай болсны дараа өвчин нь намжсан тухайгаа олон нийтэд мэдэгджээ. Тэрээр энэ боломжийг ашиглан эрчүүдийг тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөхийг уриалсан байна.
66 настай Кларксон өнгөрсөн онд ээлжит урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах үеэрээ түрүү булчирхайн өвөрмөц эсрэгтөрөгчийн буюу Пи Эс Эй (PSA) цусны шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь хэвийн бус гарсны дараа нэмэлт шинжилгээ хийлгэжээ. Ингэснээр түрүү булчирхайн түрэмгий хэлбэрийн хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, мэс засалд орсон байна. Эмч нар хавдрыг тархахаас нь өмнө эмчилж чадсан тул эдгэрэх боломж өндөр байсан гэж мэдээлжээ.
Кларксон "Хэрэв би шинжилгээ өгөлгүй явсан бол хавдар бусад эрхтэнд тархах эрсдэлтэй байсан. Өнөөдөр би эрүүл байгаа нь зөвхөн эрт оношлуулсны ач" хэмээн ярьжээ. Мөн эрчүүдийн дунд түгээмэл байдаг "үзлэгээс айх" ойлголтыг өөрчлөхийг уриалж, өнөө үед түрүү булчирхайн анхан шатны үзлэг нь энгийн цусны шинжилгээгээр эхэлдэг болсон гэдгийг онцолсон байна.
Энэ мэдээллийн дараа Их Британын түрүү булчирхайн хавдрын чиглэлээр ажилладаг байгууллагууд Кларксоны илэн далангүй байр суурь нь эрчүүдийг эрт илрүүлэгт хамрагдах сэдэл өгч байгааг сайшаажээ. Эмнэлгийн мэргэжилтнүүд түрүү булчирхайн хорт хавдар эрт үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг ч эрт оношилж чадвал эмчилгээний үр дүн өндөр байдгийг дахин сануулсан байна.
Эх сурвалж: People.com