Мягмар гарагт Ерөнхийлөгч Владимир Путин дайны сурвалжлагч нартай уулзах үеэрээ Киев рүү дахин цэргээ илгээх эсэх талаар нухацтай тунгаан бодож байгаагаа мэдэгдэв.

Путин Украин руу цэргээ оруулснаас хойш 15 сар өнгөрөөд байгаа ч талууд нийслэл Киевээс нэлээд хол зайд 1,000 километр үргэлжлэх фронтын шугамын дагуу тулалдсаар байна.

“Дайн” гэдэг үгийг хэдэнтээ ашигласан Путин барууныханд олон удаа сануулга өгснөөс гадна Украиныг Орос руу дайрахаас сэргийлэхийн тулд Украинд “аюулгүйн бүс” тогтоох шаардлагатай байж магадгүй гэж хэлжээ. Мөн Москва Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрээс татгалзах бодолтой байгааг мэдэгдэв.

Тэрээр Орос орон даяар ямар нэг онцгой байдал, цэргийн дэглэм тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Харин улаан шугам зөрчсөн тохиолдол бүрт хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.

Түүнчлэн Путин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Оросын армийн Киевийг эзлэх эхний оролдлого бүтэлгүйтсэний дараа Украины нийслэл рүү цэргээ дахин илгээх эсэх асуулттай тулгараад байгаагаа хэлсэн байна.

Тэрээр “Бид тийшээ буцах ёстой юу, үгүй юу? Үүнд зөвхөн би өөрөө хариулж чадна” гэж хэлжээ.

Путин өнгөрсөн есдүгээр сард “хэсэгчилсэн дайчилгаа” зарлаж, 300,000 нөөц хүчнийг дайнд татсан. Энэ нь цэргийн насны олон мянган эрчүүдийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн юм.

Төрийн телевизийн дайны сурвалжлагч Александр Сладков ээлжит дайчилгааны талаар талаар асуухад Путин “Өнөөдөр тийм шаардлага байхгүй” гэж хариулжээ.

Гэхдээ энэ нь Москва юунд хүрэхийг хүсэж байгаагаас шалтгаална гэж Оросын удирдагч үргэлжлүүлэн хэлсэн байна. Мөн зарим олон нийтийн зүтгэлтнүүд Оросын армид 1-2 сая нэмэлт цэрэг хэрэгтэй гэж үзэж байгааг тэрээр онцлон тэмдэглэжээ.

Хэдийгээр Орос одоо Украины нутаг дэвсгэрийн 18 орчим хувийг хянаж байгаа ч энэ дайн Оросын зэвсэгт хүчинд асар их хохирол учруулж байгааг Путин хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тэрээр арми нь өндөр нарийвчлалтай сум, харилцаа холбооны тоног төхөөрөмж, нисгэгчгүй онгоц зэрэг дутагдаж байгааг хэлжээ.

Украины сөрөг довтолгооны талаар Киевийн мэдэгдлийг Путин мөн үгүйсгэв. Түүний хэлснээр Киевийн армийн хохирол Оросынхоос 10 дахин их байгаа бөгөөд гамшгийнхэмжээнд хүрсэн байна.

Украин удаан хүлээлгэсэн сөрөг довтолгооныхоо эхний өдрүүдэд 160 гаруй танк болон гадны орнуудаас тусламжаар илгээсэн байлдааны машиныхаа 25-30 хувийг алдсан бол Орос 54 танкаа алдсан гэв.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #Киев, #УКраин,