“Вагнер”-ын дайчид Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний удирдлагад үүссэн шинэ “хагарал”-ыг ил болгоход тусалсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен ням гарагт мэдэгдэв.

Блинкен болон АНУ-ын Конгрессын гишүүд телевизэд өгсөн ярилцлагуудадаа Орост болсон үймээн самуун нь Путиний хүчийг сулруулж, Украины нутаг дэвсгэрт байгаа Оросын хүчний эсрэг довтолгоонд туслахын зэрэгцээ Оросын хөршүүд, тэр дундаа Польш, Балтын орнуудад ашигтай зүйл болсон гэж мэдэгджээ.

Евгений Пригожин тэргүүтэй хүчнийхэн бослого гаргасны дараа Блинкен “ABC” сувагт өгсөн ярилцлагадаа үймээн самууныг дууссан гэж үзэхгүй байгаагаа хэлсэн байна.

Түүний хэлснээр хурцадмал байдал хэдэн сарын турш нэмэгдсээр болсон үйл явдлыг өдөөсөн бөгөөд дотоод эмх замбараагүй байдал нь Москвагийн Украин дахь цэргийн хүчин чадалд нөлөөлж болзошгүй гэж нэмж хэлэв.

“Олон ан цав үүссэнийг бид харлаа. Эдгээр нь хэзээ, хаана хүрэхийг хэлэхэд дэндүү эрт байна. Гэхдээ Путинд ирэх долоо хоног, саруудад шийдвэрлэх шаардлагатай олон шинэ асуудал үүссэн” гэж Блинкен “NBC”-ийн нэвтрүүлэгт ярьжээ.

Мөн тэрээр үймээн самууныг Путиний шийдвэрлэх ёстой “дотоод асуудал” гэж тодорхойлоод, АНУ-ын үүрэг бол Украиныг өөрийгөө хамгаалах болон Оросын булаан авсан газар нутгийг эргүүлэн авахад шаардлагатай хэрэгслээр хангах явдал болохыг мэдэгдсэн байна.

Блинкен Путинийг “өөрийгөө Пригожинтэй шууд хэлэлцээр хийх хэмжээнд хүртэл гутаахыг хүсээгүй байж магадгүй” гэж нэг ярилцлагадаа хэлжээ.

Тэрээр мөн Оросын анхаарал сарниж, хоёр хуваагдсан явдал нь Украины эсрэг түрэмгийллийн ажиллагааг улам хүндрүүлж магадгүй гэж “ABC”-д ярьсан байна.

Төлөөлөгчдийн танхимын Тагнуулын хорооны дарга Майк Тернер Украинд түрэмгийлэх болсон шалтгаан нь худал хуурмагт үндэслэсэн гэсэн Пригожиний мэдэгдэл Путиний цаашдын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж мөн үзэж байна.

Харин АНУ-ын Европын цэргийн командлалын дарга асан, тэтгэвэрт гарсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал Филипп Бридлав үймээн самуун нь Оросын хүчин чадал доройтож байгааг харуулж байна гэж дүгнэжээ.

Бридлав ярилцлагадаа “Бидний удаан хугацааны туршид маш аюулгүй, тогтвортой гэж үзэж ирсэн Оросын байгууллагууд аажмаар задарч байна. Одоо цэргийн институци нь бүхэлдээ маш их суларсан гэж хэлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хороонд ажилладаг, АНУ-ын Агаарын цэргийн хүчний генерал асан, Бүгд найрамдах намын төлөөлөгч Дон Бэкон “NBC”-д өгсөн ярилцлагадаа Путиний хүч суларснаар Финланд, Эстони, Латви, Литва, Польш зэрэг Оросын хөрш орнуудад ашигтай байх болно гэж дүгнэжээ.

Мөн АНУ-ын албаны хүмүүс Орост болсон үйл явдлуудын талаар, тэр дундаа Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн зуучлалаар Пригожинтэй байгуулсан хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно гэж найдаж байна.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Антони Блинкен,