Япон улс цацраг идэвхт бодисоор бохирдсон усыг далайд цутгах гэж байгаатай холбоотойгоор Хятад улс тус улсын 10 мужаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглож байгааг Хятадын гаалийн байгууллага баасан гарагт мэдэгдэв.
Японы далайн бүтээгдэхүүний экспортын хамгийн том худалдан авагч болох Хятад улс тус улсын бусад хэсгүүдээс хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохдоо хатуу хяналт тогтоохоор болж байгааг гаалийн байгууллага мөн мэдэгджээ.
Тус байгууллага Японоос импортолж буй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд цацраг идэвхт бодис илрүүлэх, хянах ажлыг тасралтгүй чангатгах аж.
Энэ арга хэмжээ нь цацраг идэвхт бодисоор бохирдсон япон хүнсийг Хятад руу экспортлохоос сэргийлэх, импортын хүнсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой алхам болохыг тус байгууллага мэдэгдэлдээ дурдсан байна.
Хятад улс нь Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашигласан усыг далайд цутгах Японы шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа олон долоо хоногийн өмнөөс нээлттэй илэрхийлж ирсэн.
Харин энэ долоо хоногт НҮБ-ын цөмийн асуудал эрхэлсэн байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг станцыг хөргөхөд ашигласан нэг сая гаруй тонн усыг далайд цутгах Японы төлөвлөгөөнд зөвшөөрөл олгоод байгаа юм.
Гэсэн ч үнэлгээний явцад оролцсон бүх мэргэжилтнүүдийн санал бодлыг бүрэн тусгаагүй, дүгнэлтийг шинжээчид санал нэгтэйгээр дэмжээгүй шалтгаанаар Хятадын гаалийн байгууллага уг тайланг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Reuters

#Фүкүшима станц, #ХЯтад, #цацраг идэвхт ус, #Япон,