Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Их Британийн Уорикийн их сургуулийн судлаачдын багийн хийсэн шинэ судалгаагаар хүмүүс болон шимпанзе, бонобо, горилл, орангутан зэрэг их мичнүүдийн инээд ижил төстэй хэмнэлтэй байдаг болохыг тогтоожээ.

Судлаачид эдгээр амьтдын инээдийг харьцуулан шинжлэхэд инээд нь богино авиа ээлжлэн давтагддаг ижил хэмнэлтэй байсан бөгөөд энэ нь инээх чадвар хүн төрөлхтөн болон их мичнүүдийн нийтлэг өвөг дээдсээс үүсэлтэй байж болохыг харуулж байна.

Мөн хүмүүсийн ярианы хэмнэлээс ялгаатай ч инээдний үндсэн бүтэц нь хэдэн сая жилийн турш харьцангуй өөрчлөгдөөгүй байж болзошгүй гэж судлаачид үзжээ.

Энэхүү нээлт нь хүний харилцаа, сэтгэл хөдлөлийн хувьслыг илүү сайн ойлгоход шинэ баримт нотолгоо болж байгааг судалгааны баг онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

#мич,