Япон улс Фүкүшима атомын цахилгаан станцын реакторуудыг хөргөхөд ашигласан 1 сая гаруй тонн цэвэршүүлсэн цацраг идэвхт усыг наймдугаар сарын 24-өөс далайд цутгаж эхлэхээр болсноо мягмар гарагт мэдэгджээ.
Хоёр жилийн өмнө Японы засгийн газар тус үйлдвэрийг цаашид татан буулгахад чухал ач холбогдолтой гэж үзэн уг төлөвлөгөөг баталж байв. Гэвч нутгийн загас агнуурчид үүнийг нэр хүндэд нь халдаж, амьжиргаанд нь заналхийлэхээс болгоомжилж эсэргүүцэж ирсэн.
Япон улс хаягдал усыг аюулгүй гэж мэдэгддэг. Долдугаар сард НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) мөн энэ төлөвлөгөөг олон улсын стандартад нийцсэн, хүн төрөлхтөнд болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь “маш бага” гэж дүгнээд, зөвшөөрсөн юм.
Гэсэн хэдий ч хөрш зэргэлдээх зарим орнууд төлөвлөгөөний аюулгүй байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд хамгийн том шүүмжлэгч нь Бээжин болоод байна. Долдугаар сард тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Японыг энэ асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй бүрэн зөвшилцөөгүй бөгөөд үүгээрээ хувиа хичээсэн, бардам зангаа харуулж байна гэж шүүмжилж байв.
Улмаар Хятад улс Японы Фүкүшима, нийслэл Токио зэрэг 10 мужаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Бусад мужуудаас далайн гаралтай хүнс импортлохыг зөвшөөрсөн боловч цацрагийн шинжилгээнд хамруулж, хаанаас гаралтайг нь нотлохыг шаардах болсон.
Өмнөд Солонгос улс тусдаа судалгаагаар усыг далайд цутгах нь олон улсын стандартад нийцсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд ОУАЭА-ийн үнэлгээг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн ч тус улсын зарим иргэд уг төлөвлөгөөг эсэргүүцсээр байгаа.
Японы талаас өгсөн мэдээллээр усан дахь тритиумаас бусад ихэнх цацраг идэвхт элементүүдийг шүүж цэвэршүүлсэн бөгөөд Номхон далайд цутгах усны тритиум нь олон улсад зөвшөөрөгдсөнөөс бага хэмжээтэй байх аж.
Эх сурвалж: Reuters

#цацраг идэвхт ус, #Япон, #Фүкүшима атомын цахилгаан станц,