Эрдэмтэд эр бэлгийн эс, өндгөн эс, умайг ашиглахгүйгээр хүний үр хөврөлтэй маш төстэй биетийг ургуулжээ.

Вейзманы хүрээлэнгийн эрдэмтдийн хэлснээр үүдэл эс ашиглан ургуулсан “үр хөврөлийн загвар” нь 14 хоногтой жинхэнэ үр хөврөлтэй адилхан харагддагаас гадна өөрөөсөө гормон ялгаруулдаг бөгөөд жирэмсний тестээр эерэг хариу гарсан байна.

Үр хөврөлийн загвар бүтээсэн гол зорилго нь хүний амьдралын хамгийн эхний мөчүүдийг ойлгох ёс зүйтэй арга замыг бий болгох явдал болохыг Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаачид тэмдэглэв.

Эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж, үр тогтсоноос хойших эхний долоо хоногууд нь эсийн цуглуулгаас эхлээд эхонд танигдах хүртэл эрс өөрчлөлтийн үед тооцогддог.

Зулбалт, ургийн гажиг зэрэг нь энэ чухал үед үүсдэг бөгөөд эрдэмтэд одоо ч шалтгааныг нь олж тогтоогоогүй.

Үр хөврөл дээр судалгаа хийх нь хууль эрх зүй, ёс суртахуун болон техникийн талаасаа ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Гэвч өдгөө үр хөврөлийн байгалийн хөгжлийг дуурайлган загвар бүтээх салбар хурдацтай хөгжиж байна.

“Nature” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг Израилын баг үр хөврөлийн эхэн үед үүсдэг бүх гол бүтцийг дуурайсан анхны "бүрэн" үр хөврөлийн загвар гэж тодорхойлжээ.

Эрдэмтэд үр хөврөлийн загвар бүтээхдээ эр бэлгийн эс, өндгөн эсийн оронд дахин программчлагдсан үүдэл эс ашигласан бөгөөд дараа нь эдгээр үүдэл эсийг хүний үр хөврөлийн эхний үе шатанд үүсдэг дөрвөн төрлийн эс болгон хувиргахын тулд химийн бодис ашигласан байна.

Нийт 120 эпибласт, трофобласт, гипобласт, мезодерм эсийг нарийн харьцаагаар хольсныхоо дараа эрдэмтэд үр хөврөлийн загварыг 14 хоногтой үр хөврөлтэй ижил хэмжээнд хөгжих хүртэл ажиглалт хийжээ.

Олон оронд үр хөврөлийн энгийн судалгаанд 14 хоногийн хязгаарлалт тавьдаг байна.

Эх сурвалж: BBC

#судалгаа, #үр хөврөл, #үр хөврөлийн загвар,