Япон улс Фүкүшима атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоор бохирлогдсон усыг далайд цутгаж эхэлсэнтэй холбоотойгоор Орос улс тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглох талаар хэлэлцэж эхэлснийг Оросын зохицуулагч мягмар гарагт мэдэгдэв.
Япон улс өнгөрсөн сард станцын реакторыг хөргөхөд ашигласан усыг далайд цутгаж эхэлсэн нь Хятадаас хүчтэй шүүмжлэл дагуулж, Бээжин тус улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг бүхэлд нь хориглосон юм.
Тэгвэл Оросын хүнсний аюулгүй байдлыг хариуцдаг “Россельхознадзор” хяналтын байгууллага Хятадын талтай Японы хүнсний экспортын талаар ярилцсанаа мягмар гарагт мэдэгдэв. Орос бол Хятадын хамгийн том далайн бүтээгдэхүүний нийлүүлэгчдийн нэг юм.
“Бүтээгдэхүүний цацрагаар бохирдох эрсдэлийг харгалзан Японоос далайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг хязгаарлах асуудлаар Хятадтай нэгдэх боломжийг судалж байна. Японы талтай хэлэлцээр хийсний дараа эцсийн шийдвэр гарна” гэж “Россельхознадзор” мэдэгдэлдээ дурджээ.
Зохицуулагчийн мэдээлснээр энэ он гарсаар Орос улс Японоос 118 тонн далайн хүнс импортолсон байна.
“Россельхознадзор” нь аравдугаар сарын 16-ны дотор яриа хэлэлцээр хийх, экспортын далайн бүтээгдэхүүнд хийж буй тритиум зэрэг цацраг идэвхт бодисын шинжилгээний талаар мэдээлэл авах шаардлагатай байгаа тухайгаа Японы талд бичгээр илэрхийлжээ.
Хариуд нь Японы засгийн газар Оросын гаргасан мэдэгдлийг сайтар судалж үзнэ гэж лхагва гарагт мэдэгдсэн байна.
Мөн Оросыг Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Фүкүшимагийн шинжээчдийн багийн гишүүн байсныг тэмдэглээд, “Бид Орос улсыг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан арга хэмжээ авахыг хүсэж байна” гэж хэлжээ. ОУАЭА нь долдугаар сард Японы төлөвлөгөөг аюулгүй гэж үзээд зөвшөөрөл өгсөн юм.
Япон улс цөмийн станцад ашигласан усан дахь тритиумаас бусад ихэнх цацраг идэвхт элементүүдийг ялган цэвэршүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүртэл шингэлснийхээ дараа далайд цутгаж байгаа.
Даваа гарагт Японы Байгаль орчны яам есдүгээр сарын 19-ний өдрийн далайн усны дээжид хийсэн шинжилгээний үр дүнг танилцуулсан бөгөөд үүнд тритиумын агууламж дээж авах бүх 11 цэгт доод хязгаараас доогуур байсныг мэдэгджээ. Энэ нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхээргүй хэмжээ юм.
“Россельхознадзор”-ын алс дорнод дахь салбар мөн ус цутгаж буй газартай ойролцоо орших Оросын бүс нутгуудаас дээж авч, шинжилгээ хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй болохыг мягмар гарагт мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #ХЯтад, #цацраг идэвхт ус, #Япон, #Фүкүшима атомын цахилгаан станц, #далайн бүтээгдэхүүний импорт,