Сурагчдыг Оросын байнгын бөмбөгдөлт, пуужингийн дайралтаас хамгаалахын тулд Украины зүүн хэсгийн Харьков хотод тус улсын анхны газар доорх сургуулийг байгуулахаар болсныг хотын дарга мэдэгдлээ.

“Ийм хоргодох байр нь Харьковын мянга мянган хүүхдэд пуужингийн аюулын үед ч гэсэн аюулгүйгээр боловсрол эзэмших боломжийг олгоно” гэж хотын дарга Ихор Терехов “Telegram” аппликейшн дээр бичжээ.

Дайны туршид фронтын бүс нутгийн олон сургууль онлайнаар хичээллэхээс өөр аргагүйд хүрч байсан бол Харьковын захиргаа есдүгээр сарын 1-ээс эхлэх хичээлийн жилд зориулж метроны буудлуудад 60 орчим анги байгуулж, 1,000 гаруй хүүхдийн суралцах орчныг бүрдүүлсэн байна.

Украины хоёр дахь том хот болох Харьковт 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу довтлохоос өмнө 1.4 сая гаруй хүн амьдардаг байжээ.

Хотын зарим хэсэг Оросын хилээс 35 км зайд оршдог, бараг өдөр бүр Оросын пуужингийн довтолгоонд өртдөг бөгөөд оршин суугчид нь хоргодох байранд хүрэхээсээ өмнө цохилтод өртөж болзошгүй нөхцөл байдалд байдаг.

Хамгийн сүүлд ням гарагт Оросын их буу, пуужингийн довтолгооны улмаас энгийн иргэн нас барж, хэд хэдэн байшин эвдэрсэн болохыг Харьков мужийн захирагч Олех Синехубов мэдэгдэв.

Эцэс төгсгөлгүй дайн олон мянган хүний аминд хүрч, олон сая энгийн иргэдийг дүрвэхэд хүргэсэн. Украины Боловсролын яамны мэдээлснээр тус улсын хэмжээнд 363 боловсролын байгууллага сүйрч, 3,800 орчим нь эвдэрсэн байна.

Тереховын хэлснээр шинэ сургууль нь “хамгаалалтын байгууламжийн хамгийн орчин үеийн шаардлагыг хангахболовч хэр том сургууль болох, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Reuters

#Харьков,