АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираны Хувьсгалт гвардийн корпус болон түүний дэмжлэгтэй зэвсэгт хүчний хоёр объектод цохилт өгөх тушаал өгсний дагуу АНУ-ын зэвсэгт хүчин өнөөдөр Сирийн зүүн хязгаарт агаараас цохилт өгчээ.
Пентагон үүнийг сүүлийн үед Ирак, Сири дэх АНУ-ын цэргүүдийн эсрэг болсон олон удаагийн халдлагын хариу болохыг тэмдэглээд, энэ мэт дайралтууд үргэлжилсээр байвал нэмэлт арга хэмжээ авах болно гэж анхаарууллаа.
Ираны засгийн газар Хамас, Исламын Жихад, Ливаны Хезболла зэрэг Орйх Дорнод дахь томоохон бүлэглэлүүдийг дэмждэг бөгөөд өнгөрсөн долоо хоногт эдгээр зэвсэгт бүлэглэлүүдийн зүгээс Ирак болон Сири дэх АНУ болон эвслийн цэргүүдийн эсрэг 19 удаа халдлага үйлдсэн байна.
Мөн пүрэв гарагт Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан НҮБ-ийн индэр дээр хэрэв Израилын Хамас бүлэглэлийн эсрэг довтолгоо зогсоохгүй бол АНУ “энэ галаас ангид үлдэхгүй” гэж мэдэгджээ.
АНУ-ын агаарын цохилт өнөөдөр өглөө 04:30 цагийн орчимд Ирактай хиллэдэг Сирийн Абу Камал хотын ойролцоо болсон байна. Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр цохилтод хоёр “F-16” сөнөөгч онгоц ашиглажээ.
“АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг Ираны дэмжлэгтэй аливаа халдлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг зогсоох ёстой” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдсэн байна.
Жо Байден мөн Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеид хандан Ойрх Дорнод дахь АНУ-ын иргэдийг онилохгүй байхыг анхааруулсан мессеж илгээсэн болохыг Цагаан ордон пүрэв гарагт мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #СИри, #Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэл,