Япон улс Фүкүшима цөмийн цахилгаан станцад ашигласан усыг далайд цутгаж эхэлсний дараа Хятад улс тус улсын далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьсан. Тэгвэл АНУ уг хоригийн хариуд Японоос далайн гаралтай хүнс их хэмжээгээр худалдаж авч эхэлжээ.

АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рахм Эмануэл даваа гарагт “Reuters”-т өгсөн ярилцлагынхаа үеэр энэ санаачилгыг ил болгосон бөгөөд Хятадын “эдийн засгийн дайн”-ы нэг хэсэг болох уг хоригийг эсэргүүцэхийн тулд Вашингтон илүү өргөн хүрээнд арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага станцад ашигласан усыг далайд цутгахад аюулгүй гэж үзээд зөвшөөрөл олгосон ч Японы далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч байсан Хятад улс хүнсний аюулгүй байдалд болгоомжилсны үүднээс хориг тавьсан юм. 

Ням гарагт “Их долоо”-ийн худалдааны сайд нар тавьсан хоригоо нэн даруй цуцлахыг Хятадад уриалсан байна.

“Энэ бол АНУ-ын зэвсэгт хүчин болон Япон дахь загас агнуурын байгууллагууд, хоршоодын хооронд урт хугацаанд үргэлжлэх гэрээ байх болно. Хятадын эдийн засгийн дарамт шахалтаас ангижрах хамгийн сайн арга бол хоригт өртөж буй улс эсвэл салбарт тусламж, дэмжлэг үзүүлэх явдал юм” гэж Эмануэл ярилцлагадаа хэлжээ.

Энэ дагуу, АНУ эхний ээлжинд Японоос 1,000 килограмм хясаа худалдаж авсан байна. Гэвч энэ нь өнгөрсөн жил Японы эх газрын Хятад руу экспортолсон 100,000 гаруй тонн хясаатай харьцуулахад маш бага дүн юм.

Эмануэлийн хэлснээр эдгээр бүтээгдэхүүнийг цэргүүдийн хоолыг бэлтгэхэд ашиглахаас гадна цэргийн баазууд дахь дэлгүүр, ресторануудад борлуулагдах гэнэ. Мөн цаашид Японоос худалдан авах далайн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэхээр төлөвлөж байгаа гэв.

Түүнчлэн АНУ Япон болон Хятадаас импортлох далайн бүтээгдэхүүний нийт хэмжээг эргэн харж магадгүй гэж Эмануэл хэлжээ. Түүний хэлснээр орон нутгаас барьсан хясааг шууд АНУ-д бүртгэлтэй боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлэх асуудлаар АНУ Японы эрх баригчидтай яриа хэлэлцээр эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#цацраг идэвхт ус, #АНУ-ын арми, #Японы далайн гаралтай хүнс, #Хятадын хориг, #Фүкүшима цөмийн цахилгаан станц, #Рахм Эмануэл,