“Netflix” удахгүй гарах кинондоо хар арьст жүжигчин Дензел Вашингтоныг эртний Карфагены генерал Ханнибалын дүрд тоглуулах шийдвэр гаргасан нь жанжны төрсөн нутаг Тунис улсад ширүүн маргаан дэгдээжээ.
Тунисийн хүн амын дийлэнхийг араб, лалын шашинтнууд бүрдүүлдэг.
Ханнибал нь одоогийн Тунис улсын газар нутагт оршин тогтнож байсан эртний Карфаген улсад төрсөн бөгөөд түүнийг олон хүн түүхэн дэх хамгийн агуу цэргийн удирдагчдын нэг гэж үздэг. Тэрээр нийтийн тооллын өмнөх 218 онд Ромын эсрэг аян дайнд Карфагены цэргүүдийг удирдаж байв. Тэрээр 15 жилийн турш газар нутаг, хүн ардыг нь сүйтгэсэн ч Ромыг эзэлж чадалгүй, хойд Африк руу буцаж байжээ.
Ханнибалын арьсны өнгө одоо ч тодорхойгүй байдаг. Эртний Газар дундын тэнгисийн түүхчдийн олонх нь түүнийг орчин үеийн Ливан, Сирийн нутгийг хамарч байсан Финик соёл иргэншлээс гаралтай гэдэгтэй санал нийлдэг.
“Netflix” нэрт жанжны дүрд Вашингтоныг сонгосноо зарласнаас хойш Тунисийн хэвлэлүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэр ч байтугай парламентын танхим жүжигчний арьсны өнгөний талаар хэлэлцэж байна.
Тунисийн “La Presse” хэвлэл дүрийн сонголтыг “түүхэн алдаа” гэж тодорхойлсон бол “Netflix”-ийг “түүхийг гажуудуулсан киногоо цуцлахыг” уриалж 1,300 хүн цахим өргөдөлд нэгджээ.
Мөн Тунисийн парламентын гишүүн Яссин Мами Соёлын яамыг энэ талаар байр сууриа илэрхийлэхийг шаардсан байна.
Харин Соёлын сайд сайд Хает Кетат Гермази чуулганы үеэр киноны зарим хэсгийн зураг авалтыг Тунист хийх талаар “Netflix”-тэй хэлэлцээр хийхэд анхаарлаа төвлөрүүлж байгаагаа хэлжээ.
“Энэ бол зохиол; юу зохиох нь тэдний эрх. Ханнибал бол түүхэн хүн, хэдийгээр бид бүгд түүнийг Тунис хүн гэдгээр нь бахархдаг ч бид юу ч хийж чадахгүй. Тэд Тунист нэг ч гэсэн хэсгийн зураг авалтыг хийж, энэ талаар дурсах нь чухал гэж би бодож байна” гэж Гермази хэлсэн байна.
Энэ оны эхээр “Netflix” жүжигчин Адель Жеймсийг Клеопатрагийн дүрд тоглуулах шийдвэр гаргасны дараа Египетэд ижил төстэй маргаан дэгдэж, тус улсын эртний олдворын яам фараоны удирдагчийг “цагаан арьстай, эллинист дүр төрхтэй” байсан талаар мэдэгдэл хийж байв.
Эх сурвалж: The Guardian

#Netflix, #Дензел Вашингтон, #Ханнибал, #Тунис, #арьс өнгөний маргаан,