Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хамтаар пуужингийн туршилт, цэргийн жагсаалд оролцсон бага охин нь түүний залгамжлагч байх "хамгийн өндөр магадлалтай" гэж Өмнөдийн тагнуулын агентлаг мэдэгдэв.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) Ким Жү Эг Кимийн өв залгамжлагч гэж хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол энэ юм.
Ким Жү Э 2022 оны сүүлээр олны өмнө ил гарснаасаа хойш олон улсын анхаарлын төвд байгаа.
Тэрээр эцгийнхээ хамтаар томоохон арга хэмжээнд удаа дараа оролцсон бөгөөд төрийн хэвлэлүүд түүнийг Хойд Солонгосын удирдагчийн “хамгийн хайртай”, “хүндэтгэл хүлээсэн” хүүхэд хэмээн нэрлэж, улс төр дэх түүний байр суурь өссөөр байна.
“Олон нийтийн үйл ажиллагаанд хийсэн цогц дүн шинжилгээ, Ким Жү Э анх олны өмнө гарч ирснээс хойш хүлээсэн хүндлэлд үндэслэн одоогийн байдлаар түүнийг Кимийг залгамжлах хамгийн өндөр магадлалтай хүн гэж үзэж байна” гэж “NIS” баасан гарагт мэдэгдэв.
Гэхдээ Ким Жон Ун залуу хэвээр байгаа ба эрүүл мэндийн ноцтой асуудалгүй байгаа учраас боломжит бүх хувилбаруудыг авч үзэх болно гэж “NIS” мэдэгджээ.
Жү Э нь Хойд Солонгосын удирдагчийн хоёр дахь хүүхэд бөгөөд түүнийг 10 орчим настай гэж үздэг.
Анх 2022 оны арваннэгдүгээр сард олны өмнө гарч ирэх үед нь Умардын хэвлэлүүд түүнийг “хамгийн хайртай хүүхэд” гэхээсээ илүү “хүндэтгэл хүлээсэн” гэж нэрлэж танилцуулж байсан бол ирээдүйн удирдагч болох статусаа бэхжүүлсний дараа л Кимийг “хүндэт нөхөр” гэж нэрлэж байжээ.
Жү Эг олон нийтэд эрт танилцуулсан явдал нь засгийн эрхэнд гарахаас өмнө түүнийг төлөвшүүлэх зорилготой алхам байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Мөн хэзээ ч эмэгтэй хүн төр удирдаж байгаагүй Хойд Солонгост өрөөсгөл хандлагыг даван туулах арга зам байж болох юм.
Эх сурвалж: BBC

#Ким Жон Ун, #Хойд солонгос, #залгамжлагч, #Ким Жү Э,