Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
“Universal Music Group” болон хөгжмийн эрхийн технологийн “ClicknClear” платформ спортын үзүүлбэрүүдэд ашиглах хөгжмийг хууль ёсоор лицензжүүлэх олон улсын хэмжээний хэлэлцээр байгуулснаа зарлалаа. Энэхүү гэрээний хүрээнд гимнастик, уран гулгалт, уран сэлэлт, бүжиг, морин спорт, олстой үсрэлт зэрэг спортын төрлүүдийн үзүүлбэрт тамирчид “Universal Music”-ийн каталог дахь хөгжмийг ашиглах боломжтой болж байна.
Италид болж буй Милан–Кортинагийн өвлийн олимпод хөгжмийн зохиогчийн эрхтэй холбоотой маргаан гарсны дараа тэд ийм гэрээ байгуулж байна. Тухайлбал, зохиогчийн эрхийн маргааны улмаас Испанийн уран гулгагч Томас-Льоренс Гуарино Сабате “Minions” сэдэвтэй богино үзүүлбэрээ бараг цуцлахад хүрсэн байна. Гэвч түүнийг сошиал орчинд олон хүн дэмжсэнээр “Universal Studios” болон хөгжмийн зохиолч нар хоригоо татаж, маргааныг эцэслэжээ.
Бүжиглэлттэй спортын төрлөөр өдгөө дэлхий даяар 150 сая гаруй тамирчин хичээллэдэг бөгөөд энэ салбарт хөгжим, дууны зохиогчийн эрхийн маргаан цөөнгүй гардаг аж.
“Universal Music Group”-ийн дижитал стратеги, бизнес хөгжлийн дэд ерөнхийлөгч Жеймс Хили “Спорт, хөгжим хоёр улам ойртож буй нь уран бүтээлчдэд бодит боломж авчирч байна” хэмээжээ. “ClicknClear” платформ нь Олон улсын гимнастикийн холбоо, Олон улсын уран гулгалтын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд цаашид тамирчид болон холбоодод хөгжмийн лиценз баталгаажуулах, дүрэм зөрчихөөс сэргийлэх хэрэгсэл нийлүүлэх юм.
Эх сурвалж: Reuters

#“Милан–Кортина”- 2026, #Universal Music, #ClicknClear,