Монголчуудын түүх, соёлын холбоотой зүйл дэлхийн олон оронд хадгалагдсаар байдаг. Түүнийг эрж хайж олох, хамран судлах, хэвлэн нийлүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл эдүгээ 13 дахь цувралаа хэвлэн нийтэлж өнөөдөр олны хүртээл болгов.

Тодруулбал, Их Британи улс дахь  Монголын түүхэнд холбоотой урьд өмнө судалгааны эргэлтэд ороогүй соёлын өвийн дурсгалуудаас бүрдсэн “Британи дахь монголын түүх, соёлын өв” номын нээлт Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын санд (2026.02.12) боллоо. 

Энэхүү ном нь агуулгын хувьд 7 бүлгээс бүрдэх бөгөөд:

-Британийн цуглуулга дахь Ил-Хант улс болон Цагаадайн улсын гар бичмэлүүд, олдворууд,

-Британийн музей дэх Монголын Эзэнт гүрний үеийн зооснууд,

-Британийн номын сан, цуглуулгад хадгалагдаж буй XVII-XX  зууны монгол материалууд,

-Британийн цуглуулга дахь  XX зууны эхэн үеийн материалууд орсон байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #“Британи дахь Монголын түүх, #соёлын өв” ном,