Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд Израил улс нэгдсэнийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Вашингтонд айлчлах үеэрээ мэдэгдлээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Ерөнхийлөгч Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нартай уулзсан юм. Уг уулзалтын дараа Нетаньяху сошиал сүлжээнд “Израилыг Энхийн зөвлөлийн гишүүнээр элсэхийг баталгаажуулан гарын үсэг зурлаа” хэмээн мэдэгдсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан тогтоолоор уг зөвлөл, энэ санаачилгад нэгдэх орнуудад Газын бүсэд олон улсын хүчин байгуулах эрх олгосон юм.
Трампын санал болгосон төлөвлөгөөнд тусгаснаар, Энхийн зөвлөл нь Газын түр засаглалыг хянах үүрэгтэй байсан юм. Гэхдээ Трамп зөвлөлийн цар хүрээг өргөжүүлж, өөр бусад бүсэд ч болж буй мөргөлдөөн, зөрчлийг шийдэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ.
Энхийн зөвлөл хоёрдугаар сарын 19-нд Вашингтонд анхны хурлаа хийж, Газын сэргээн босголтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. энэ оны нэгдүгээр сарын сүүлээр байгуулагдсан уг зөвлөлд нэгдэх Трампын урилгад олон улс болгоомжтой хандаж байгаа бөгөөд зарим шинжээчид энэ бүтэц НҮБ-ын үүргийг сулруулах эрсдэлтэй гэж анхааруулж байна.
Ташрамд, Трампын Газын төлөвлөгөөний дараагийн шатанд ХАМАС-ын зэвсгийг хураах, Израилын цэргийг татах, мөн олон улсын энхийг сахиулах хүчин байршуулах зэрэг нарийн төвөгтэй асуудлууд багтаж буй.
Эх сурвалж: Reuters

#Израил, #Трамп, #Энхийн зөвлөл,