Оросын нутаг дэвсгэрийн гүнд болсон дараалсан халдлагуудын дараа Москва Киев болон Украины хоёр дахь том хот болох Харьковт пуужингийн цохилт өгсөн тухай Украины албаныхан мягмар гарагт мэдэгдэв.
Киев хотын дарга Виталий Кличко “Telegram”-аар оршин суугчдыг хоргодох байрнаас гарахгүй байхыг анхааруулсан байна.
Түүний хэлснээр Соломианский, Святошинский дүүрэгт долоон хүн шархдаж, халдлагын улмаас хэд хэдэн орон сууцанд гал гарчээ.
Агаарын довтолгооноос хамгаалах систем Оросын пуужингийн довтолгоог няцааж байгааг Киевийн цэргийн захиргааны дарга Сергей Попко болон нийслэлийг тойрсон бүс нутгийн цэргийн захиргаа “Telegram” сувгуудаараа дамжуулан мэдэгдэв.
Гэрчүүдийн мэдээлснээр Киев болон түүний эргэн тойронд хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна.
Киевийн баруун хэсгийн Святошин дүүрэгт болсон халдлагын үеэр хэд хэдэн машин шатаж, Печерск дүүрэг дэх орон сууцны бус барилга цохилтод өртөж эвдэрчээ.
Харьков хотын дарга Игорь Терехов мөн хот нь Оросын пуужингийн цохилтод өртсөнийг “Telegram”-аар гэж мэдэгдэв.
Харьков хотод нэг орон сууцны барилга нурсан бөгөөд нурангид хүмүүс дарагдсан байна.
Түүнчлэн халдлагын улмаас хийн хоолой шатаж, хэд хэдэн хүн шархадсаны дотор хүүхдүүд байгааг тус хотын цагдаагийн газраас мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters

#Киев, #УКраин, #Харьков, #Оросын агаарын довтолгоо,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557