“Мариупольд өнгөрүүлсэн 20 хоног” баримтат кино Оскарын шилдэг баримтат кино төрөлд нэр дэвшлээ. Мстислав Чернов, гэрэл зурагчин Евгений Малолетка, талбайн продюсер Василиса Степаненко нарын хамтран найруулсан уг кинонд түрэмгийллийн эхний хэдэн долоо хоногт Оросын цэргүүдэд бүслэгдсэн Мариуполь хотод өнгөрүүлсэн 20 өдрийг баримтжуулсан байна. 

Чернов болон түүний багийнхан халдлага эхлэх үед тус хотод байсан цорын ганц сэтгүүлчид аж.

Энэ кино аль хэдийн олон шагнал, өргөмжлөл хүртээд байгаа. Чернов, Малолетка, Степаненко, Лори Хиннант нар өнгөрсөн жил Пулицерийн шагналыг хүртсэн бол BAFTA, Продюсеруудын эвлэл, Найруулагчдын эвлэл киног шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшүүлжээ.

Кино нь Оскарт нэр дэвшсэн тухай мэдээг сонсоод Чернов Украины хаа нэг газар өдөр бүр Мариупольд тохиолдсонтой төстэй хувь тавилантай тулгарч байгаа. Хоёр жилийн аяллынхаа турш энэ кино зөвхөн Мариуполь төдийгүй илүү олон хотын бэлгэ тэмдэг болсон. Оросын бөмбөгдөлтөд сүйрч, арчигдсан Украины хот болгоны бэлгэ тэмдэг болсон гэж хэлжээ.

Парист болсон шоуны үеэр тэрээр мөн төрөлх хот Харьков нь бөмбөгдөлтөд өртсөн тухай мэдээг сонссон байна. 

96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 11-нд Лос Анжелес хотноо болно.

Тус киног АНУ-д байгаа хүмүүс YouTube”-ээс үнэ төлбөргүй үзэх боломжтой. 

Баримтат кино төрөлд мөн “Bobi Wine: President of the People” (Мозес Бвайо, Кристофер Шарп), “The Eternal Memory” (Маите Альберди), “Four Daughters” (Каутер Бен Ханья), “To Kill a Tiger” (Ниша Пахужа) кино нэр дэвшжээ.

Эх сурвалж: The Moscow Times

#баримтат кино, #96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол, #Мариупольд өнгөрүүлсэн 20 хоног, #Мстислав Чернов,