Нөлөө бүхий тагнуулын бүлэглэлийн нэг хэсэг болж Оросын талд нууцаар ажиллаж байсан таван хүнийг баривчилснаа Украины эрх баригчид мягмар гарагт мэдэгдэв. 

Эдгээр этгээдүүд нь Украины тагнуулын албанд ажиллаж байсан, эсвэл одоо ажиллаж байгаа хүмүүс бөгөөд тус улсын цэргийн байгууламжууд, бэхлэлтүүд, хувийн мэдээлэл, стратегийн эрчим хүчний байгууламжийн талаарх мэдээллийг Оросын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-нд дамжуулж байгаад баригдсан байна. 

ФСБ-ын сөрөг тагнуулын албаны удирдлага дор Украинд үйл ажиллагаа явуулж байсан хүчирхэг агентын сүлжээг саармагжуулсан гэж Украины аюулгүй байдлын алба (SBU) мэдэгдэлдээ өгүүлжээ.

Украины ерөнхий прокурорын хэлснээр Украины цэргийн тагнуулын алба болон гадаад тагнуулын албанд ажиллаж байсан, мөн аюулгүй байдлын албаны бүс нутгийн агентаар ажиллаж байгаа зэрэг таван хүн эх орноосоо урвасан хэргээр баривчлагдсан байна. 

Тус агентлаг олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа баривчилгааны үеийн зургуудыг нийтэлсэн ч хэн болохыг нь зарлаагүй байна.

2022 оны хоёрдугаар сард түрэмгийлэл эхэлснээс хойш Украины тал Оросын тагнуул болон стратегийн мэдээллийг Орост дамжуулж байсан хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа.

Эх сурвалж: The Moscow Times

#УКраин, #Аюулгүй байдлын алба, #тагнуулын сүлжээ,