Туркийн Батлан хамгаалахын “Baykar” компани Киевийн ойролцоо 500 орчим хүнийг ажлын байраар хангах үйлдвэр байгуулж эхэлжээ. Тус үйлдвэрт “TB2” эсвэл “TB3” нисгэгчгүй онгоц үйлдвэрлэнэ гэж компанийн гүйцэтгэх захирал мэдэгдэв.
Украины арми Туркт үйлдвэрлэсэн “Bayraktar” нисгэгчгүй онгоцыг Оросын хүчийг саармагжуулах зорилгоор хуягт машин, их бууны системийн эсрэг ашигласны дараагаар дэлхий даяар олон хүн нисгэгчгүй онгоцыг сонирхох болсон юм.
Одоогийн байдлаар “Baykar” нь “TB2” загвараа 30 улсад экспортлохоор гэрээ байгуулсан байна. Тухайлбал, 2018 оноос хойш Украин, Этиоп, Ливи, Азербайжан зэрэг улстай шинээр гэрээлжээ.
“Манай үйлдвэр баригдаж байгаа ... барилгын ажлыг дуусгахад 12 сарын хугацаа шаардлагатай. Дараа нь бид дотор техник, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын ажилд шилжих болно” гэж компанийн гүйцэтгэх захирал Халук Байрактар Эр-Риядад болсон Дэлхийн батлан хамгаалахын үзэсгэлэнгийн үеэр мэдэгдэв.
Мөн цааш нь “Украины үйлдвэр бол том үйлдвэр, бид 500 орчим хүнийг ажиллуулахаар төлөвлөж байна” гэж хэлжээ.
Хүчин чадал нь жилд 120 орчим нэгж байх боловч “TB2”, “TB3”-ын алийг Украинд үйлдвэрлэх эсэхээ шийдээгүй байгаа аж.
Мөргөлдөөнтэй холбоотой аюулгүй байдлын асуудалд санаа зовж байгаа эсэх талаар асуухад тэрээр төлөвлөгөө “бүрэн урагшилж” байгаа бөгөөд “юу ч” тэднийг зогсоож чадахгүй гэж хариулсан байна.
Мөн ойрын хоёр жилд Саудын Арабт үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвлөгөө нь амжилттай үргэлжилж байгааг Байрактар энэ үеэр мэдэгдэв.
Тус компани долдугаар сард өөр төрлийн нисгэгчгүй онгоц болох “Bayraktar Akinci”-ийг Саудын Арабт худалдах тохиролцоонд хүрсэн ба “Baykar” үүнийг Туркийн түүхэн дэх хамгийн том батлан хамгаалахын гэрээ гэж тодорхойлж байв.
Арга хэмжээний үеэр батлан хамгаалахын бусад фирмүүд мөн Эр-Риядтай гэрээ байгуулснаа зарласан байна. Тухайлбал, даваа гарагт АНУ-ын зэвсэг үйлдвэрлэгч “Lockheed Martin” Саудын Арабын компаниудтай пуужингийн довтолгооноос хамгаалах системийн зарим хэсгийг үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Эх сурвалж: Reuters

#турк, #УКраин, #Туркийн нисгэгчгүй онгоц үйлдвэрлэгч, #Baykar компани,