Даваа гарагт Франц улс үндсэн хуульдаа үр хөндөх эрхийг ил тодоор тусгасан дэлхийн анхны улс боллоо.
Парламентын гишүүд эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрх чөлөөг баталгаажуулахын тулд тус улсын 1958 оны Үндсэн хуулийг шинэчлэн найруулах эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна.
Ингээд парламентын дийлэнх олонх буюу 780-72 нь ууг саналыг дэмжжээ.
Францад 1975 оноос хойш үр хөндөлтийг хуулиар зөвшөөрсөн ч хүн амын 85 орчим хувь нь жирэмслэлтийг таслан зогсоох эрхийг хамгаалах үүднээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.
Өөр хэд хэдэн улс нөхөн үржихүйн эрхийг үндсэн хуульдаа тусгасан байдаг ч Франц улс үр хөндөлт хийлгэх эрхийг ил тодоор баталгаажуулсан дэлхийн анхны улс болжээ.
АНУ-ын Дээд шүүх 2022 онд эмэгтэйчүүдийн үр хөндөх үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүлээн зөвшөөрсөн Роу Вэйдийн шийдвэрийг хүчингүй болгосон нь Францыг үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахад түлхэц болсон байна.
Энэ нь орчин үеийн Францыг үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан 25 дахь, 2008 оноос хойших анхны нэмэлт өөрчлөлт аж.
Санал хураалтын дараа Эйфелийн цамхаг дээр уг үйл явдлыг тэмдэглэж, “Миний бие бол миний сонголт” гэсэн бичгийг гэрэлтүүлжээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн уг шийдвэрийг “Францын бахархал” гэж тодорхойлсон байна.
Санал хураалтын өмнө Ерөнхий сайд Габриэль Аттал парламентад хандан “Таны бие таных бөгөөд хэн ч таны өмнөөс шийдвэр гаргах эрхгүй гэсэн мессежийг бид бүх эмэгтэйчүүдэд илгээж байна” гэж хэлжээ.
Гэсэн хэдий ч үр хөндөлтийн эсрэг бүлгүүд болон Ватикан өөрчлөлтийг эрс шүүмжилж байна.
Ватикан “Хүний амь насыг хөнөөх эрх байж болохгүй” гэж Францын католик шашны хамба лам нартай ижил утгатай мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: BBC

#Франц, #эмэгтэйчүүдийн эрх, #үр хөндөх эрх, #My Body My Choice,