Португалийн баруун төвийн Ардчилсан холбоо (АД) ням гарагт болсон бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсныг тус намын тэргүүн Луис Монтенегро мэдэгдэв

Ардчилсан холбоо нам нь Мадейра муж дахь консерватив холбоотнуудынхаа хамтаар 230 суудалтай хууль тогтоох байгууллагад 79 суудал авсан бол хэт барууны үзэлт Чега намын парламент дахь төлөөлөл дөрөв дахин нэмэгдэж, 48 суудал авсан байна. 

Социалист нам 77 суудал авсан бөгөөд гадаадад байгаа иргэдийн саналыг эцсийн байдлаар тоолсны дараа дөрвөн суудал тодорхой болно. Жижиг намууд үлдсэн саналыг авчээ.

Энэ удаагийн сонгуулийн ирц 66%-д хүрсэн нь олон жилийн хамгийн өндөр үзүүлэлт аж.

Уг сонгуулийн үр дүн нь Европ даяар улс төр хэт барууны зүг хазайж байгааг харууллаа. Зургадугаар сард Европ даяар болох сонгуульд хэт барууны намууд ялах төлөвтэй байгаа ч 50 жилийн өмнө фашист дарангуйлал унасны дараа ардчилал тогтсон Португал улсыг баруун жигүүрийн популизмын эсрэг дархлаатай гэж үздэг байв.

Ардчилсан холбоо намын гол өрсөлдөгч болох 2015 оноос хойш засгийн эрх барьж байгаа зүүний үзэл баримтлалтай Социалист нам (PS) цөөн саналын зөрүүгээр хоёрдугаарт орж, ялагдал хүлээснийг намын дарга Педро Нуно Сантос хүлээн зөвшөөрчээ.  

Даваа гарагт Ардчилсан холбоо намын Монтенегро намынхаа ялалтыг зарлахдаа парламентад суудал авсан намуудад Португалийн ард түмний хүслийг хүндэтгэн хариуцлагатай ажиллахыг уриалсан ч Сантос татварын хөнгөлөлтийг багтаасан байр суурийг нь дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Монтенегро баруун жигүүрийн популистуудын дэмжлэгт найдахгүй гэсэн сонгуулийн амлалтаа дахин давтахын зэрэгцээ Социалист болон Чега намыг ард түмний хүслийг эсэргүүцэнсөрөг холбоо байгуулахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлэв. 

10.3 сая хүн амтай баруун Европын хамгийн ядуу оронд инфляц, орон сууцны хямрал, бага цалин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, авлига зэрэг асуудал давамгайлж байна.

Эх сурвалж: Reuters

#парламентын сонгууль, #Португал улс, #баруун төвийн үзэлтэй Ардчилсан холбоо нам,