Оросын эрх баригчид Өмнөд Солонгосын нэг иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилсан тухай Оросын төрийн мэдээллийн “Тасс” агентлаг даваа гарагт мэдээлжээ.
Пак Вон Сүн гэж нэрлэсэн уг этгээдийг энэ оны эхээр алс дорнодын Владивосток боомт хотод саатуулж, хоёрдугаар сарын сүүлээр Москва руу шилжүүлсэн гэж хууль сахиулах байгууллагаас иш татан “Тасс” мэдээлэв.
Тэрээр одоо Москвагийн Лефортово шоронд хоригдож байгаа аж.
Түүнийг улсын нууцыг гадаадын тагнуулын албанд дамжуулсан хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд энэ нь Оросын орчин үеийн түүхэнд Өмнөд Солонгосын иргэн тагнуулын хэрэгт холбогдсон анхны тохиолдол болохыг “Тасс” тэмдэглэжээ.
Мөн тэрээр 2022 оны хоёрдугаар сард Москва Украинд түрэмгийлснээс хойш тагнуулын хэргээр баривчлагдсан хоёр дахь гадаадын иргэн болж байна.
Өнгөрсөн жил Оросын эрх баригчид “Wall Street” сэтгүүлийн сурвалжлагч Эван Гершковичийг баривчилсан бөгөөд тэрээр мөн Москвагийн Лефортово шоронд хоригдож байгаа.
Орост тагнуулын хэрэг 20 хүртэлх жилийн хорих ялтай байдаг.
Баривчлагдсан тухай мэдээлэл ирснээс хойш тус улс дахь консулын газар тухайн иргэнд тусламж үзүүлж байгааг Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Сөүл нь Украины дайнтай холбоотой Москвагийн эсрэг барууны хориг арга хэмжээг дэмждэг тул Орос Өмнөд Солонгосыг “найрсаг бус” орон гэж үздэг.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #ТАГНУУЛЫН ХЭРЭГ, #Өмнөд Солонгосын иргэн,