Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдрийг дуустал хугацаанд түр зогсооно гэж УБЕГ-аас мэдэгдсэн билээ.
Иймд иргэн Та тогтоосон хугацаанаас өмнө Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр байрлах төв, цэг, нийслэлийн үйлчилгээний цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /https://e-mongolia.mn/-ээр дамжуулан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх боломжтой.
Өмнө нь хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд зогсоодог байсан ч иргэдээс "Хэтэрхий эрт байна. Сонгуулиас болоод хаягийн шилжилтээ хийлгүүлж болохгүй байна. Үүнээс үүдэж сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудал цэгцрэхгүй байна" гэсэн гомдлууд ихээр гардаг байсан учир 60 хоногийн өмнө болгож өөрчилсөн байна.
Сонгогчийн байнга оршин байгаа хаяг дээр нь үндэслэж сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргадаг учир дээр заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай байдаг аж.

#онцолсон, #Иргэний шилжилт хөдөлгөөн,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557