Орост сүүлийн 20 жилд болоогүй олон хүний аминд хүрсэн халдлагаас хойш эрх баригчид найман сэжигтнийг цагдан хориод байна.

Халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээж, халдлагын дүрс бичлэгийг олон нийтэд дэлгэсэн боловч Путин үүнд Украиныг оролцсон байж магадгүй гэж сэжиглэсээр байна. 

Крокус Сити Холлд тоглолт үзэхээр цугласан хүмүүс рүү гал нээсэн дөрвөн этгээд хэргээ хүлээсэн гэж Орос улс мэдэгдэж байгаа ба тэд шүүхийн танхимд ирэхдээ гэмтэж бэртсэн байсан нь тэднийг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэсэн таамгийг төрүүлээд байгаа.

Сэжигтнүүдийн байцааж байгаа бичлэг нийтлэгдсэний дараа Оросын хүний ​​эрхийн комиссар сэжигтнүүдийг баривчлах ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстойг анхааруулжээ. 

Татьяна Москалькова “Баривчлагдсан хүмүүс болон яллагдагчдыг эрүүдэн шүүхийг огт хүлээн зөвшөөрч болохгүй” гэж хэлснийг “Тасс” агентлаг мэдээлэв.

Баасан гарагт халдлагад оролцсон найм дахь сэжигтэн болох Киргизстан гаралтай эрэгтэй Москва хотын шүүхийн өмнө дуудагджээ. Алишер Касимовыг халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдаж буй Тажикийн дөрвөн иргэнийг орон байраар хангасан гэж буруутгаж байгаа аж.

Оросын мөрдөн байцаагчид мөн зэвсэг халдлага үйлдсэн дөрвөн этгээдийн ар гэрийнхнээс байцаалт авч байгаа бөгөөд тэдний төрөл төрөгсдийг төрөлх хотоос нь Тажикистаны нийслэл Душанбед авчирсан болохыг эх сурвалжууд мэдээлжээ.

Оросын холбооны аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников халдлагын хамсаатнуудын тоо саатуулагдаж буй 11 хүнээс ч олон байх магадлалтай гэж мэдэгдсэн байна.

Халдлага үйлдсэн шалтгаан одоо ч тодорхойгүй байна.

Сири дэх “Исламын улс” бүлэглэлийг бут цохиход Оросын хүчин АНУ болон Сирийн хамт томоохон үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дайчид нь Сириэс хөөгдсөний дараа Афганистан, Пакистан, Туркменстан, Тажикистан, Узбекистан, Ираныг хамарсан халифат байгуулахыг эрмэлздэг ISIS-K” зэрэг салбарууд гарч ирсэн байдаг.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Москвад гарсан террорист халдлага, #Крокус Сити Холл,