НАТО байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан Брюссельд айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен тус эвсэл дэх Украины байр суурийн талаар мэдэгдэл хийжээ.
Блинкен сэтгүүлчдэд хандан гишүүн орнууд Украиныг тууштай дэмжсээр байгаа тул Киев эцэстээ НАТО-д элсэнэ гэж хэлсэн байна.
“Украин НАТО-ийн гишүүн болно. Бидний дээд хэмжээний уулзалтын зорилго бол гишүүнчлэлийн гүүрийг бий болгоход туслах явдал юм” гэж хэлжээ.
НАТО-ийн Гадаад хэргийн сайд нарын эвслийн ойг тохиолдуулан Брюссельд чуулж байгаа бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа уулзалтаар Украин болон бусад асуудлуудын талаар хэлэлцэж байгаа.
Лхагва гарагт НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг мөн эвслийн зүгээс Украинд үзүүлэх цэргийн дэмжлэгийг илүү урт хугацаанд системтэй үргэлжлүүлэх шаардлагатайг онцлоод, Киев тус холбоонд гишүүнээр элсэх нь магадлал бус, харин цаг хугацааны асуудал гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#Нато, #УКраин, #Антони Блинкен,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557