Баасан гарагийн үүрээр Оросын арми Украины зүүн хойд хэсгийн Харьков мужид хуягт машинаар довтолж, хилийн Вовчанск хотын ойролцоо 1 километр урагшилсныг Украины армийн эх сурвалж мэдэгджээ.
Ингэснээр Оросын арми дайны талбарт шинэ фронт нээсэн байна. Харьков мужийн хилийн бүсэд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд Киев тус бүс рүү нэмэлт хүч илгээсэн гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.
“Өглөөний 5 цагийн орчимд дайсан хуягт техникийн хамгаалалт дор манай хамгаалалтын шугамыг нэвтлэхийг оролдсон” гэж тус яам мэдэгдэлдээ дурджээ.
“Одоогийн байдлаар эдгээр довтолгоог няцаасан; янз бүрийн эрчимтэй тулалдаан үргэлжилсээр байна.”
Гэсэн ч нэрээ нууцалсан Украины цэргийн өндөр албан тушаалтан Оросын армийг Украины хилийн зурвасыг давж, 1 километр урагшилсан гэж мэдэгдэв. Мөн Оросын арми Украины цэргүүдийг 10 километрийн зайд түлхэхийг оролдож, Киевийн цэргүүд тэднийг тогтоон барихаар хичээж байна гэжээ.
Бүрэн хэмжээний дайны эхний жил Украин Оросын цэргүүдийг Харьковын ихэнх нутгаас түлхэн гаргасан ч өнгөрсөн жил Оросын арми эргэн довтолж эхэлсэн бөгөөд Донецк мужид аажмаар урагшилсаар байгаа юм.
Гуравдугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросыг хамгаалахын тулд Украины нутаг дэвсгэр дээр буфер (хамгаалалтын) бүс байгуулах талаар мэдэгдэж байв.
Үүнээс хойш Оростой ойр оршдог Харьков агаарын цохилтын бай болж, эрчим хүчний дэд бүтцэд нь томоохон хохирол учирчээ.
Харьков мужийн хилийн Вовчанск хотын хүн ам дайны өмнө 17,000 байсан бол одоо хэдхэн мянга болтлоо цөөрсөн бөгөөд тус хот болон ойр орчмын газрууд их хэмжээний буудлагад өртөж байгааг эрх баригчид мэдэгдэв.
Вовчанскийн цэргийн захиргааны дарга Тамаз Гамбарашвилийн хэлснээр энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд эрх баригчид оролцож байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #Харьков, #Вовчанск, #шинэ фронт, #буфер бүс,