Оросын довтолгооны улмаас Украины арми Харьков мужийн хэд хэдэн тосгоноос цэргээ татжээ.

Цэргүүд хүчтэй галд өртсөн тул зүүн хойд бүсийн хоёр хэсэгт илүү ашигтай байрлалд шилжсэн гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Цэргүүд нь хил дамнасан шинэ халдлагыг зогсоохоор тэмцэж байгаа энэ үед Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский ойрын өдрүүдэд хийхээр төлөвлөөд байсан бүх гадаад айлчлалаа хойшлуулсныг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Володимир Зеленьский ойрын өдрүүдэд хийхээр төлөвлөж байсан олон улсын бүх арга хэмжээг хойшлуулж, дахин өдөр товлохыг даалгасан гэж Сергей Никифоров мэдэгдсэн байна.

Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч цэргүүдийнхээ амь насыг хамгаалж, хохирлоос зайлсхийхийн тулд Лукьянцы болон Вовчанскаас цэргээ шилжүүлэх шийдвэр гаргасан хэмээн тайлбарлажээ.

Орос Вовчанскыг эзэлсэн нь стратегийн хувьд ач холбогдолгүй хэдий ч Украины арми болон энгийн иргэдийн сэтгэл зүйд хүчтэй цохилт болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Бүс нутагт нөхцөл байдал хүнд хэвээр байгаа боловч Украины хүчин Оросын эзлэн түрэмгийлэгчдэд түшиц газар байгуулах боломж олгохгүй байгаа гэж яамны хэвлэлийг төлөөлөгч хэлжээ.

Сүүлийн өдрүүдэд Украины хоёр дахь том хот болох Харьков болон 74 километрийн зайд орших Вовчанск хотоос олон мянган энгийн иргэд баруун зүг рүү дүрвэсэн байна.

Вовчанск хотын цагдаагийн дарга Олексий Харьковскийн хэлснээр хотод өрнөж буй тулаан ширүүн, нөхцөл байдал туйлын хүнд байгаа ба Оросын арми хот дотор байр сууриа тогтоож байгаа аж. 

Бүс нутгийн нөхцөл байдлыг харгалзан Киев Харьков муж руу нэмэлт хүч илгээхээр болсон байна.

Оросын хүчин мөн Украины Харьков мужид Глибоке, Лукьянцы суурин, Запорожье мужид Роботине сууринг нэмж хяналтдаа авсныг тус улсын Батлан хамгаалах яам лхагва гарагт мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

#УКраин, #Харьков,