Харьковт цохилт өгч байсан Оросын пуужингийн системүүд Украины галд өртсөнөөс хойш нөхцөл байдал арай тайван болсныг хотын дарга Игорь Терехов Германд болсон бага хурлын үеэр мэдэгдэв.

Хоёр долоо хоног орчмын өмнө АНУ болон барууны зарим орнууд Украинд Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөхийг зөвшөөрсөн юм.

Украины албаныхны мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор Оросын бөмбөгдөлтөд таван хүн амиа алдсаны дөрөв нь Харьков мужид бүртгэгдсэн байна.

Сүүлийн хоёр өдөр Харьковыг их буугаар буудах давтамж нэмэгдсэн ч ерөнхийдөө тайван байгааг Терехов хэлэв.

Их бууны буудлага тасарсан нь Харьковыг онилж байсан техникүүдэд амжилттай цохилт өгсөнтэй холбоотой гэж би бодож байна” гэж тэрээр “Reuters” агентлагт ярьжээ.

“Тавдугаар сартай харьцуулахад ням гараг хүртэлх долоо хоногийн хугацаанд харьцангуй тайван байлаа... Бага зэрэг тайвширсан ч бүрэн тайван байна гэж хэлж чадахгүй”.

Тавдугаар сард Харьков руу довтолж эхэлснээсээ хойш Орос Украины Тимковка болон Луганск мужийн Мясожаровка тосгоныг эзлэн авснаа мэдэгдээд байгаа.

Украин энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байсан ч даваа гарагт Володимир Зеленьский Украин Харьков мужид “сөрөг цохилт өгөх үйл ажиллагаагаа” үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн байна.

Тэрээр мөн Оросыг дэмжигч Чеченийн удирдагч Рамзан Кадыровын цэргүүд Харьковоос баруун тийш Оростой хиллэдэг Сумы мужийн нэгэн тосгоныг эзэлсэн гэх мэдээллийг үгүйсгэж, тус бүс нутагт оросууд байхгүй гэж мэдэгдэв.

Мягмар гарагт Украины ерөнхийлөгч Германы парламент болох Бундестагт анх удаа үг хэлэхдээ Хүйтэн дайны үед Герман улс хуваагдсан түүхийг дурсаж, учруулсан хохирлыг нь Оросоор нөхөн төлүүлэхийг уриалжээ.

“Бид бүгдээрээ, бүх Европын ашиг сонирхлын үүднээс энэ дайныг дуусгах болно. Бид өөрсдийн нөхцөлөөр энэ дайныг дуусгана” гэж тэр хэлэв.

Тэрээр Берлиний ханыг дурдаадЯагаад бид Оросын биднийг хагалан бутаргах, Украиныг хагалан бутаргах гэсэн оролдлогын эсрэг ийм хатуу тэмцэж байгааг та бүхэн ойлгож байгаа байх. Яагаад гэвэл бид манай улсын хувааж хэрэм босгохоос сэргийлэхийн тулд бүх зүйлийг хийж байгаа юм” гэж хэлсэн байна.

Тэрээр мөн Оросын талыг баримтлагч хэт барууны намууд ЕХ-ны сонгуульд ялалт байгуулснаас хэд хоногийн дараа Оросыг дэмжих үзэл Европын Холбоонд аюул учруулж болзошгүйг анхааруулав.

Түүнчлэн мягмар гарагт Германы канцлер Олаф Шольц Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхээ мэдэгджээ. Уг багцад “Patriot” систем багтаж байгаа аж.

Эх сурвалж: BBC

#УКраин, #Харьков, #Игорь Терехов,