Лхагва гарагт Орос улс Украины зүүн хойд хэсгийн Харьков хот болон түүний ойр орчмын бүс нутагт хэд хэдэн цохилт өгсний улмаас гурван хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ.

Украины хоёр дахь том хот болон түүний ойр орчмын бүс нутаг нь Оросын түрэмгийлэл эхэлсэн цагаас хойш дрон, пуужин, тэсрэх бөмбөгний дайралтад өртөж ирсэн.

Өчигдрийн цохилтод Харьковын өмнөд хэсэгт орших Лозова хот өртсөний улмаас гурван хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан бөгөөд аврах ажиллагаа орой хүртэл үргэлжилсэн болохыг бүс нутгийн цагдаагийн газар мэдэгдэв.

Бүс нутгийн захирагч Олех Синиехубовын хэлснээр орой болсон цохилтод Швейцарт төвтэй мина цэвэрлэх төрийн бус байгууллага болох “Fondation suisse de déminage”-ийн оффисын барилга өртөж, фасад болон тааз нь нурсан байна. Тус байгууллагын эмч нарын ашигладаг зургаан машин эвдэрчээ.

Синиехубов газрын мина болон бусад аюултай цэргийн хог хаягдал хамгийн нягт тархсан тус бүс нутагт мина цэвэрлэх санаачилга чухал болохыг мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

Хотын дарга Игорь Терехов тусдаа мэдэгдэлдээ Орос эхний дайралтаасаа хойш нэг шөнийн дотор тус хотод таван удаа цохилт өгсөн болохыг хэлжээ.

Сүүлийн цохилтод нь аж үйлдвэрийн бүс өртөж, зургаан хүн шархадсан байна. Халдлагын улмаас дэд бүтцэд хохирол учирсан болохыг цагдаагийн газар мэдэгдэв.

Оросын зүгээс энгийн иргэдийг зориудаар онилсноо үгүйсгэж ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Украины дайн, #Харьков, #Fondation suisse de déminage,