Хоёр сар гаруйн хугацаанд зэвсгийн туршилт хийгээгүй Хойд Солонгос өнөөдөр өглөө зүүн эргээс хэд хэдэн ойрын тусгалтай баллистик пуужин харважээ.

Өмнөд Солонгосын армийн мэдэгдэлд дурдсанаар пуужингууд өглөөний 07:10 цагийн орчимд Пхеньянаас хөөрч, 360 орчим километр замыг туулсныхаа дараа далайд унажээ. Хэдэн пуужин харвасан талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Мөн Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой заналхийлж буй илт өдөөн хатгалга хэмээн пуужингийн туршилтыг эрс буруушаажээ.

Японы Батлан ​​хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлснээр Хойд Солонгосоос харвасан хоёр баллистик пуужин 100 километрийн өндөрт хүрч, нийт 350 гаруй километр замыг туулсан байна.

Тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида Хойд Солонгосын туршилтыг хатуу зэмлэн буруушаагаад, “Бид АНУ болон Өмнөд Солонгостой хамтран хяналт тавихын тулд бүхий л хүчин чармайлтаа үргэлжлүүлсээр байна гэж мэдэгдэв. 

Түүнчлэн Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын цөмийн элч нар утсаар ярьж, Умардын пуужингийн туршилтыг НҮБ-ын тогтоолыг зөрчсөн үйлдэл гэдэгт санал нэгдсэн талаар Өмнөдийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. Тэд мөн Хойд Солонгосын аливаа өдөөн хатгалгад хариу өгөхөө амласан байна.

Пхеньян хамгийн сүүлд долдугаар сарын 1-нд 4.5 тонны жинтэй цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай шинэ тактикийн баллистик пуужин туршсан юм.

Пүрэв гарагийн туршилт нь саяхан болсон Өмнөд Солонгос-АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалтын хариу байж магадгүй. Эсвэл Орос руу экспортлох пуужингийн туршилт байх боломжтой гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#баллистик пуужин, #Хойд солонгос,