Монгол оюуны давтагдашгүй өв, үндэсний уртын дууны урын санг баяжуулах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор уртын дуу дуулаачдын “Дуртмал сайхан” улсын уралдааныг энэ сарын 21-23-ны хооронд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. БНМАУ-ын Алдарт гавьяат дуучин, ХХ зууны манлай уртын дуучин Жигзавын Дорждагвын мэндэлсний 120 жилийн ойн нэрэмжит уг улсын уралдааныг дараах байдлаар зохион байгуулна. Нэгдүгээрт, мэргэжлийн дуучид, мэргэжлийн их дээд сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнууд, хоёрдугаарт, ардын авьяастан, мэргэжлийн их дээд сургуулийн нэг болон хоёрдугаар дамжааны оюутнууд, гуравдугаарт, өсвөрийн уртын дуучид буюу 17 хүртэлх настай хүүхдүүд гэсэн 3 зэрэглэлийн дагуу шилдгүүдийг тодруулах юм. Гранпри шагналтныг нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал буюу батламж, 20 сая төгрөгөөр шагнана. Энэхүү уралдааныг “Монголын уртын дууны холбоо” ТББ, “Дорждагва” сан санаачлан, ССАЖЗЯ, НЗДТГ, НСУГ-тай хамтран зохион байгуулж байгаа юм.
Шагналын мэдээлэл:
Гранпри шагнал - батламж, 20 сая төгрөг (Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагнал)
“А” зэрэглэл;
I байр – батламж, 5.000.000 төгрөг
II байр – батламж, 4.000.000 төгрөг
III байр – батламж, 3.000.000 төгрөг
Тусгай байр - батламж, 1.000.000 төгрөг
Уртын дууны холбооны нэрэмжит тусгай шагнал-1
“Ж.Дорждагва сан”-гийн нэрэмжит тусгай шагнал-1
“Б” зэрэглэл;
I байр - батламж, 4.000.000 төгрөг
II байр - батламж, 3.000.000 төгрөг
III байр - батламж, 2.000.000 төгрөг

“В” зэрэглэл;
I байр - батламж, 2.000.000 төгрөг
II байр - батламж, 1.500.000 төгрөг
III байр - батламж, 1.000.000 төгрөг
Тусгай байр - батламж, 500.000 төгрөг

“Шилдэг хөгжимчин”- хоёр батламж, 2.500.000 төгрөг
НИЙСЛЭЛИЙН, СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

#онцолсон, #Нийслэлийн соёл урлагийн газар, #“Дуртмал сайхан” улсын уралдаан, #Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва,