Гэрэл зургийг MPA.mn
Дэлхий даяар залуусын дунд ганцаардлын мэдрэмж нэмэгдэж, энэ нь сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг судлаачид анхааруулж байна.
Сүүлийн судалгаагаар 15–25 насныхны 40 гаруй хувь нь өөрийгөө ганцаарддаг гэж хариулжээ. Мэргэжилтнүүд цахим хэрэглээ нэмэгдэх, амьдралын өртөг өсөх, нүүр тулсан харилцаа багассан нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж байна.
Вашингтоны их сургуулийн судлаачдын хийсэн олон улсын судалгаагаар найман улсын 18–24 насны залуусын бараг тал хувь нь өөрийгөө ганцаарддаг гэж хариулжээ. Мөн ганцаардлыг мэдэрдэг залуус сэтгэл түгших, сэтгэл гутрах шинж тэмдэгтэй байх магадлал бусдаас хавьгүй өндөр байгааг тогтоосон байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цахим орчинд өнгөрүүлэх хугацаа ихсэх, нүүр тулсан харилцаа багасах, сургууль, ажил, амьдралын шилжилтийн үеийн дарамт зэрэг нь залуусыг ганцаардах шалтгаан болжээ. Мөн эдийн засгийн хүндрэл, амьжиргааны өртөг өссөн нь найз нөхөдтэйгээ уулзах, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломжийг хязгаарлаж байгааг онцолсон байна.
World Health Organization-ын мэдээлснээр дэлхий дээр зургаан хүн тутмын нэг нь ганцаардлыг мэдэрдэг бөгөөд энэ асуудал өсвөр насныхан болон залуу насныхны дунд илүү түгээмэл байна. Удаан хугацаанд ганцаардах нь сэтгэл гутрал, түгшүүрээс гадна зүрх судасны өвчин, амьдралын чанар буурах зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Сэтгэл судлаачид ганцаардлыг даван туулахын тулд гэр бүл, найз нөхөдтэйгөө тогтмол уулзах, олон нийтийн сайн дурын болон спорт, урлагийн үйл ажиллагаанд оролцох, шаардлагатай тохиолдолд сэтгэлзүйн мэргэжлийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.
Эх сурвалж: World Health Organization

#онцолсон, #ганцаардал, #сэтгэлзүй,