Бейонсе, Лана Дел Рей, Металлика зэрэг 79 уран бүтээлчийн нэр бүхий “хар жагсаалт” Оросын зар сурталчилгааны агентлагууд болон арга хэмжээ зохион байгуулагчдын дунд эргэлдэж байгаа талаар эрэн сурвалжлах мэдээллийн “Вёрстка” сайт лхагва гарагт салбарын нэрээ нууцалсан хоёр эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Эдгээр уран бүтээлчдийн дууг зар сурталчилгаа болон бусад сурталчилгааны материалаас хасаж, олон нийтийн арга хэмжээнд тоглуулахгүй байхыг хатуу анхааруулсан байна.
Гэхдээ хар жагсаалтад орсон хамтлаг, дуучид арга хэмжээ, наадамд оролцох боломжтой хэвээр аж.
Хар жагсаалтад орсон 79 уран бүтээлчийн гуравны нэг нь ойрын зургаан сард Орост тоглолт хийхээр товлосон бол эдгээр уран бүтээлчдийн 19 нь өмнө нь улс төрийн шалтгаанаар тоглолтоо цуцлахад хүрч байжээ.
Жагсаалтад дуучин Хозиер, “Florence and the Machine” хамтлаг зэрэг барууны уран бүтээлчид багтсанаас гадна эх орноосоо дүрвэсэн Оросын стенд-ап комедианууд болон улс төрөөс ангид ТикТокерууд багтсан байна.
Жагсаалтад мөн Украин дахь түрэмгийллийг дэмждэг Оросын хоёр уран бүтээлч багтсан болохыг “Вёрстка” тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ, Орос-Украины дайныг шүүмжилсэн уран бүтээлчийг оролцуулаад зургаан хүнийг хар жагсаалтаас хассан байна.
Гэхдээ дайны эсрэг байр сууриа илэрхийлснийхээ дараа Украины Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрт арга хэмжээнд оролцсон дор хаяж 10 уран бүтээлч хар жагсаалтад багтсан хэвээр байна.
“Вёрстка”-ийн хэлснээр улс төрөөс ангид байдаг ТикТокерууд дайныг эсэргүүцэгч алдартнуудтай харилцаа холбоотой байдгаасаа болоод тус хар жагсаалтад оржээ.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #Хар жагсаалт, #Бейонсе, #Лана Дел Рей, #Металлика,