Өрөнд баригдсан олон зуун оролцогч асар өндөр дүнтэй мөнгөн шагналын төлөө өрсөлдөж амь насаа алдаж буйг өгүүлэх Солонгосын “Squid Game” триллер цувралын хоёрдугаар бүлэг ирэх сард “Netflix”-ээр цацагдах болно.
Найруулагч Хван Дун Хюк нэгэн цагт киногоо үргэлжлүүлэх бодолгүй байсан ч эцэст нь хоёрдугаар бүлгийг хийхийг зөвшөөрсөн юм.
Кино зураг авалтын үеэр “BBC”-ийн сэтгүүлч түүнээс яагаад шийдвэрээ өөрчлөх болсон талаар нь асуухад “Мөнгө” гэж тэр эргэлзэлгүйгээр хариулжээ. “Хэдийгээр эхний бүлэг дэлхийн хэмжээнд маш том амжилт үзүүлсэн ч үнэнийг хэлэхэд би тийм ч ихийг олоогүй. Тиймээс хоёр дахь бүлгийг хийх нь миний эхний цувралын амжилтыг нөхөхөд тусална.”
Цааш нь “Тэгээд ч би түүхээ бүрэн дуусгаж чадаагүй” гэж нэмж хэлсэн байна.
Цувралын эхний бүлэг “Netflix”-ийн хамгийн амжилттай шоу болсон бөгөөд Өмнөд Солонгос болон тус улсын дотоодын олон ангит кинонуудыг олон улсын анхаарлын төвд оруулсан юм.
Киноны эхний бүлэгт тоглосон дүрүүд бараг бүгд үхсэн тул Хван дүрүүд болон тоглоомыг шинээр зохиох шаардлагатай болсон ба энэ удаад үзэгчдийн хүлээлт өмнөхөөс өндөр байгаа. Үүнээс болоод өмнөхөөсөө илүү стресстэж байгаагаа ярьжээ.
Эхний цуврал гарснаас хойш 3 жилийн дараа Хван дэлхийн нөхцөл байдлын талаар улам гутранги үзэлтэй болжээ.
Гурван жилийн өмнө баялгийн тэгш бус байдлыг хар бараанаар дүрсэлсэн нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан бол эхний цуврал гарснаас хойш Хван дэлхийн нөхцөл байдлын талаар улам гутранги үзэлтэй болжээ.
Тэрээр дэлхий дахин өрнөж буй дайн, цаг уурын өөрчлөлт, дэлхийн баялгийн зөрүү нэмэгдэж байгааг тэмдэглэсэн байна. Мөн зөрчилдөөн зөвхөн баян хоосны хооронд хязгаарлагдахаа больж, нас, хүйс, улс төрийн үзэл хооронд эрчимтэй өрнөж байгааг онцолжээ.
Хоёрдугаар бүлэгт тоглолт бүрийн дараа оролцогчид тэмцээнийг эрт дуусгаж, амьд үлдэх эсвэл үргэлжлүүлэн тоглохыг хүсэж байгаагаас хамааран хоёр бүлгээс аль нэгийг нь сонгох ёстой болж байгаа аж. Тоглоом олонхын шийдвэрээр цаашид үргэлжлэх эсэх нь шийдэгдэх тул оролцогчдын дунд хуваагдал, тэмцэл улам бүр нэмэгдэх гэнэ.

Цувралын үргэлжлэлээс мөн үзэгчид тоглоомыг яагаад бүтээсэн, тоглоомыг удирдан чиглүүлж буй “Front Man”-г юу өдөөж байгаа гэх мэт чухал асуултуудын хариулт тодорхой болох аж.
Жүжигчин Ли Бён Хуны дүрд нь тоглосон “Front Man”-ий өнгөрсөн үе, түүний түүх, сэтгэл хөдлөлийн талаар илүү ихийг харуулснаар үзэгчид “түүний сонголтыг илүү сайн ойлгох болно” гэж Хван хэлэв.
Хван “Netflix”-тай хамтрахаасаа өмнө “Squid game”-ийг бүтээх гэж 10 жилийн турш оролдож, гэр бүлээ тэжээхийн тулд их хэмжээний зээл авч, амьдардаг байжээ.
Хэдийгээр кино нь амжилттай байсан ч тэрээр “Netflix”-ээс урьдчилгаа бага хэмжээний мөнгө авсан байсан тул эхний бүлгийн 900 орчим сая долларын орлогоос хүртэж чадаагүй аж.
Хван энэ талаар илэн далангүй байснаараа олон улсын платформууд болон кино бүтээгч нарыг хооронд нь талцуулдаг төлбөр мөнгөний асуудалд өөрчлөлтийг эхлүүлнэ гэж найддаг байна.
Эх сурвалж: BBC

#Netflix, #Squid Game, #Найруулагч Хван Дун Хюк,