Гүржийн засгийн газар Европын холбоонд элсэх тухай асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасны дараа тус улсын иргэд ням гарагт дөрөв дэх өдрөө дараалан эсэргүүцлээ илэрхийллээ. 

3.7 сая хүн амтай тус улсад эрх баригч Гүржийн мөрөөдөл нам болон тус намыг дарангуйлагч, барууны эсрэг үзэлтэй, Оросыг дэмжигч бодлого явуулдаг хэмээн буруутгаж буй сөрөг хүчнийхний хооронд хэдэн сарын турш хурцадмал байдал үүсээд байгаа.

Өнгөрсөн пүрэв гарагт засгийн газар ЕХ-нд элсэх тухай асуудлыг дөрвөн жилээр хойшлуулж буйгаа мэдэгдсэний дараа хямрал гүнзгийрч, Европын холбоог дэмжигч олон мянган хүн нулимс асгаруулагч хий, усан буугаар зэвсэглэсэн цагдаа нартай нүүр тулаад байна.

Жагсагчид ням гарагийн орой нийслэл Тбилисийн төв Руставелийн өргөн чөлөөнд дахин цугларч, цагдаа нар руу салют шидэхэд цагдаа нар усан буугаар тэднийг зогсоохыг оролджээ.

Шөнө дунд өнгөрөөд, олон цаг үргэлжилсэн мөргөлдөөний дараа цагдаа нар жагсагчдыг парламентын байрнаас холдуулж, Руставелийн өргөн чөлөөнөөс доош Тбилисийн дуурийн театр руу түлхэж, хаалт босгож эхлэв. 

Сөрөг хүчний дөрвөн бүлэг жагсагчдыг хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаасаа цалинтай чөлөө авч, жагсаалд оролцохыг уриалж, харин ажил олгогчдыг ажилчдадаа чөлөө олгохыг хүссэн байна.

Гүржийн барууны талыг баримтлагч Ерөнхийлөгч Саломе Зурабичвили өнгөрсөн сард болсон “Гүржийн мөрөөдөл” нам ялсан сонгуулийг хүчингүй болгохын тулд Үндсэн хуулийн цэцэд шахалт үзүүлэхийг уриалав. Сөрөг хүчнийхэн ч, Зурабичвили ч сонгуулийг будилаантай болсон гэж үзэж байгаа. 

Нийслэлээс гадна наад зах нь найман хот, сууринд эсэргүүцлийн жагсаал болж байгаа талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлэв. 

ЕХ болон АНУ Гүржийг барууны үзэл баримтлалаас татгалзаж, Оросын тойрог зам руу буцаж байна гэж үзэж байгаа бол эрх баригч Гүржийн мөрөөдөл нам өөрсдийгөө улс орны бүрэн эрхт байдлыг гадны хөндлөнгийн оролцооноос хамгаалж байна гэж мэдэгджээ.

Орос улс үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа ба ерөнхийлөгч асан Аюулгүй байдлын албаны ажилтан Дмитрий Медведев Гүржид хувьсгал хийх оролдлого болж байна гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр “Telegram”-д Гүрж Украины замаар, харанхуй ангал руу хурдацтай шилжиж байна. Ихэнхдээ ийм зүйл маш муугаар төгсдөг гэж бичжээ. 

Эх сурвалж: Reuters

#Гүрж, #эсэргүүцлийн жагсаал, #Тбилиси, #Европыг дэмжигч,