Долоо хоногт таван удаа бага хэмжээний хар шоколад идэж, сүүтэй шоколаднаас татгалзах нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.
Судлаачдын үзэж байгаагаар шоколадны хэрэглээ болон 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэл хоорондын хамаарал хэдийгээр “маргаантай” боловч өмнөх ихэнх судалгаанд шоколадны төрлүүдийн ялгааг судлаагүй болохыг онцолсон байна.
Өөрөөр хэлбэл, хар, сүүтэй, цагаан шоколадны найрлага дахь какао, элсэн чихэр, сүүний хэмжээ янз бүр байдаг нь “2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлтэй холбоотой байж болно” гэж судлаачид үзэж байгаа аж.
Судлаачид АНУ-ын сувилагч, эрүүл мэндийн ажилчдын урт хугацаанд явуулсан гурван судалгааны өгөгдлийг ашигласан байна.
Ингэхдээ 192,028 хүний дөрвөн жил тутамд өгдөг хүнсний давтамжийн асуулгыг ашиглан 2-р хэлбэрийн чихрийн шижин болон нийт шоколадны хэрэглээ хоорондын хамааралд дүн шинжилгээ хийжээ. Мөн хар эсвэл сүүтэй шоколадны төрөл 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалд нөлөөлдөг эсэхийг судлахын тулд 111,654 хүний асуулгыг ашигласан байна.
Судалгаанд оролцогчдыг ажигласан хугацаа дунджаар 25 жил байжээ.
Шоколадны нийт хэрэглээнд дүн шинжилгээ хийсэн бүлгийн 18,862 оролцогч нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байсан ба долоо хоногт таваас доошгүй удаа 28.3 грамм шоколад иддэг хүмүүсийг шоколад иддэггүй эсвэл ховор хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал нь 10 хувиар бага байгааг тогтоосон байна.
Харин шоколадны төрлөөр дүн шинжилгээ хийсэн бүлэгт 4,771 хүн 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн байжээ. Долоо хоногт таван удаа хар шоколад иддэг хүмүүсийн 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл 21%-иар бага байсан бол сүүтэй шоколадны хэрэглээ нь урт хугацаанд жин нэмэгдэхэд хүргэж байгааг тогтоосон байна.
Гэхдээ судлаачид “BMJ” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны үр дүнг баталгаажуулахын тулд нэмэлт туршилт шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Уг өвчнөөр оношлогдож буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ба ДЭМБ-ын мэдээлснээр 2022 оны байдлаар дэлхий даяар ойролцоогоор 830 сая хүн чихрийн шижин өвчтэй байна.
Эх сурвалж: The Guardian

#эрүүл мэнд, #шоколад, #2-р хэлбэрийн чихрийн шижин,