Сири дэх Христэд итгэгчид Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг түлхэн унагаснаас хойш анх удаа Христийн Мэндэлсний Баярын өмнөх өдөр мөргөлдөө оролцохоор бэлдэж байх үед тус улсын төв хэсэгт орших Сукайлабия хотын төв талбайд зул сарын мод шатаасан хэрэг гарчээ.
Үүний улмаас эсэргүүцлийн жагсаал өрнөж, Христийн шашинтнууд тус улсын шашны цөөнхийн эрхийг хамгаалахын тулд арга хэмжээ авахыг шинэ эрх баригчдаас шаардсан байна.
Сири дэх шашин шүтлэг, үндэстний цөөнхийн эрх, эрх чөлөөг хамгаалахаа амлаж, болгоомжлох үүднээс мөргөлийн үеэр Христийн сүмүүдийн эргэн тойронд хамгаалалтаа чангатгаад байсан эрх барьж буй исламистуудын гол бүлэг болох Хаят Тахрир аль-Шам (HTS) энэ үйл явдлын дараа гадаадын дайчдыг саатуулснаа мэдэгдэв.
Христийн Мэндэлсний Баярын өмнөх орой маск зүүсэн хүмүүс гацуур мод руу үл мэдэгдэх шингэн цацаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна.
Эрх баригч “HTS” бүлгийн шашны зүтгэлтэн Сукайлабия хотод цугларсан олонд хандан өглөөнөөс өмнө модыг засаж сэргээхээ амлажээ. Дараа нь тэрээр эв нэгдлийн илэрхийлэл болгон Христийн загалмайг өргөсөн нь олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт харагдсан байна. Энэ нь исламист консерваторуудын төдийлөн хийдэггүй зүйл юм.
Мягмар гарагт нийслэл Дамаск хотын зарим хэсэгт зул сарын модыг шатаасантай холбогдуулан олон хүн гудамжинд жагсжээ. Зарим жагсагч Сири дэх гадаадын дайчдыг эсэргүүцсэн байна.
“HTS”-ийн үзэж буйгаар халдлагыг гадаадын дайчид үйлдсэн бөгөөд бүлгийн төлөөлөгч олон нийтэд хандан “Сири эрх чөлөөтэй, Сири бус хүмүүс явах ёстой” гэж мэдэгдэв.
Сири нь Курд, Армян, Ассир, Христ, Друз, Алавит Шиа, Арабын Суннит зэрэг олон үндэстэн, шашны бүлгүүдийн өлгий нутаг боловч лалын шашинтнууд дийлэнх хувийг бүрдүүлдэг.
“HTS” нь Исламын хуульд захирагддаг улс байгуулах зорилгодоо хүрэхийн тулд хүчирхийлэл үйлдэж эхэлсэн жихадист бүлэглэл боловч сүүлийн жилүүдэд илүү прагматик байж, хатуу хандлагаас зайлсхийгээд байгаа юм.
Энэ сарын эхээр босогчид Дамаскийг чиглэн хөдлөх үед удирдагчид нь Сири улсыг бүх сиричүүдэд зориулан байгуулах тухай ярьж байв.
Эх сурвалж: BBC

#СИри, #Христийн Мэндэлсний Баярын мөргөл,