Оросын өндөр албан тушаалтнууд болон тэдний гэр бүлийнхнийг тэсрэх бөмбөг ашиглан хөнөөх гэсэн Украины тагнуулын албаны хэд хэдэн оролдлогыг таслан зогсоосноо Оросын Холбооны Аюулгүй байдлын алба пүрэв гарагт мэдэгдэв. 

Оросын Холбооны аюулгүй байдлын алба Батлан ​​хамгаалах яамны цэргийн өндөр албан тушаалтнуудын амь насанд халдахыг завдсан хэд хэдэн оролдлогоос урьдчилан сэргийлж чадсан гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Мөн эдгээр халдлагыг зохион байгуулахад оролцсон Оросын дөрвөн иргэнийг саатуулсан болохыг дурдсан байна.

Зөвлөлтийн үеийн КГБ-ийн гол залгамжлагч болох тус алба Украины тагнуулын албыг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Оросын иргэдийг өөртөө урвуулсан хэмээн үзэж байгаа аж.

Саатуулагдсан этгээдүүдийн нэг нь Батлан ​​хамгаалах яамны өндөр албан тушаалтнуудын нэгний машинд соронзоор бэхлэх зорилгоор зөөврийн цэнэглэгч (power bank) мэт харагдуулахаар өнгөлөн далдалсан тэсрэх бөмбөгийг Москвагаас очиж авсан байжээ. 

Өөр нэг нь Оросын батлан ​​хамгаалахын ахлах албан тушаалтнуудыг тагнах үүрэг хүлээснээс гадна баримт бичгийн хавтсаар халхавчилсан тэсрэх бөмбөгийг тээвэрлэхээр төлөвлөж байсныг Аюулгүй байдлын алба тогтоожээ.

Халдлагыг хэзээ үйлдэхээр төлөвлөж байсан нь тодорхойгүй байгаа боловч сэжигтнүүдийн нэг нь арванхоёрдугаар сарын 23-нд тэсрэх бөмбөг хүлээж авснаа мэдүүлсэн байна. 

Украины түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрт өндөр албан тушаалтнууд болон нөлөө бүхий хүмүүсийг онилсон хэд хэдэн дэлбэрэлт болсон.

Тухайлбал, Оросын нэрт үндсэрхэг үзэлтний охин 29 настай Дарья Дугина 2022 оны наймдугаар сард Москвагийн ойролцоо алагдсан бол арав хүрэхгүй өдрийн өмнө Оросын цөмийн зэвсэгт хүчний командлагч, дэслэгч генерал Игорь Кириллов орон сууцныхаа гадаа дэлбэрэлтэд өртөн амиа алдсан билээ. 

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Аюулгүй байдлын алба, #өндөр албан тушаалтнуудыг хөнөөх оролдлого,