Казахстанд осолдсон “Azerbaijan Airlines”-ын нисэх онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин унагасан гэж Азербайжаны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг мэддэг дөрвөн эх сурвалж пүрэв гарагт хэвлэлд мэдээлжээ.
Лхагва гарагт Азербайжаны нийслэл Баку хотоос Оросын өмнөд хэсэгт орших Чечений нийслэл Грозный хот руу нисэж явсан "J2-8243" нислэгийн “Embraer” зорчигч тээврийн онгоц Каспийн тэнгисийг гатлан маршрутаасаа хэдэн зуун километрийн зайд Казахстаны Актау хотын ойролцоо осолдож, 38 хүн амь үрэгдсэн.
Тухайн үед Оросын нисэхийн хяналтын газраас ослын шалтгааныг шувуутай мөргөлдсөнтэй холбоотой байж магадгүй хэмээн тайлбарлаж байв.
Тэгвэл онгоц Оросын “Пантсир-С” агаарын довтолгооноос хамгаалах системд өртсөн нь тодорхой болсон болохыг Азербайжаны эх сурвалж мэдээлжээ. Мөн Грозный руу ойртох үед Оросын электрон дайны системүүд онгоцны харилцаа холбоонд саатал учруулсан байна.
“Үүнийг санаатайгаар хийсэн гэж хэн ч хэлээгүй. Гэсэн ч олж авсан баримтуудыг харгалзан Азербайжаны тал Оросыг онгоцыг сөнөөсөн хэргээ хүлээхийг хүлээж байна” гэж эх сурвалж хэлэв.
Өөр гурван эх сурвалж ослын урьдчилсан дүгнэлтийн талаар өмнөх эх сурвалжийн хэлснийг баталжээ. Одоогоор Оросын Батлан хамгаалах яам тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
Өмнө нь Кремлиэс онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчин унагасан байж магадгүй гэсэн таамгийн талаар асуухад шалгалтын ажил дуусах хүртэл тайлбар өгөх нь зохисгүй хэмээж байв.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Мөрдөн шалгалтын дүгнэлт гарахаас өмнө таамаг дэвшүүлэх нь буруу” гэж хариулсан байна.
Ослын дараах онгоцны зургууд дээр онгоцны сүүл хэсэгт сумны мөр харагдаж байсан.
Мөн нисэхийн аюулгүй байдлын “Osprey Flight Solutions” компани лхагва гарагт Оросын баруун өмнөд хэсгийн агаарын орон зайг тойрсон нөхцөл байдал нь онгоц ямар нэг хэлбэрийн галд өртсөн байж болзошгүйг харуулж байна хэмээн агаарын тээврийн компаниудад сэрэмжлүүлж байв.
Эх сурвалж: Reuters

#Азербайжан, #ОРос, #Azerbaijan Airlines, #J2-8243,