“University College London” (UCL)-ийн судлаачид нэг тамхи хүний ​​дундаж наслалтыг 20 орчим минутаар хороодог болохыг тамхины хор хөнөөлийн талаар шинэ судалгаагаар тогтоожээ.

Энэ нь ердийн 20 ширхэг тамхи нь хүний ​​амьдралыг бараг долоон цагаар богиносгодог гэсэн үг юм.

Хэрэв өдөрт 10 ширхэг тамхи татдаг хүн нэгдүгээр сарын 1-ээс 8-ны хооронд тамхи татахаа зогсоовол бүтэн өдрийн амьдралаа алдахаас сэргийлж чадна. Харин хоёрдугаар сарын 5 хүртэл тамхинаас татгалзвал дундаж наслалтаа долоо хоногоор, наймдугаар сарын 5 хүртэл зогсоовол бүтэн сараар уртасгах боломжтой. Харин бүтэн жилийн турш тамхи татахгүй байж чадвал амьдралынхаа 50 хоногийг алдахаас зайлсхийх боломжтой болохыг тогтоосон байна.

Их Британийн Эрүүл мэндийн яамны захиалгаар хийсэн энэхүү судалгааны үр дүн “Journal of Addiction” сэтгүүлд нийтлэгджээ.

“UCL”-ийн архи, тамхины судалгааны багийн ахлах судлаач, доктор Сара Жексон “Хүмүүс тамхийг хор хөнөөлтэй гэдгийг ерөнхийд нь мэддэг ч түүний хор хөнөөлийг дутуу үнэлдэг. Тамхичид дунджаар амьдралынхаа 10 орчим жилийг алддаг. Тэр хэмжээгээр хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх үнэ цэнтэй цаг мөчүүдийг алддаг гэж ярилцлагадаа хэлжээ.

Удаан хугацаанд тамхи татсан хүмүүсийн гуравны хоёр нь тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг боловч урьдчилан сэргийлэх боломжтой гэдгээрээ нас баралтын бусад шалтгаануудаас ялгаатай. 

“The Guardian”-ы нийтлэлд бичсэнээр Их Британид жилд 80,000 орчим хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг бол Англид хорт хавдраар нас барж буй хүмүүсийн дөрөвний нэгийнх нь шалтгаан болдог байна.

2000 онд хийгдсэн өмнөх судалгаагаар нэг удаа тамхи татах нь дундаж наслалтыг 11 орчим минутаар бууруулдаг гэж дүгнэж байсан бол шинэ судалгаагаар энэ нь эрэгтэйчүүдийн хувьд 17 минут, эмэгтэйчүүдийн хувьд 22 минут (дунджаар 20 минут) болж нэмэгдсэн байна.

Тамхичдын зарим нь урт насалдаг ч зарим нь тамхинаас үүдэлтэй өвчнөөр өвчилж, 40-өөд насандаа нас бардаг. Энэ нь хэрэглэж буй тамхи, татсан тамхины тоо, хэр гүнзгий амьсгалдаг зэргээс шалтгаалдаг байна. Мөн хүмүүсийн тамхины утаанд агуулагдах хорт бодист мэдрэмтгий байдал нь ялгаатай байдаг аж.

Гэхдээ тамхины тухайд аюулгүй хэмжээ гэж байхгүй тул хамгийн зөв сонголт нь тамхинаас бүрэн гарах явдал болохыг судалгааны зохиогчид онцолжээ. Тухайлбал, өдөрт нэг тамхи татдаг хүний зүрхний өвчлөлд өртөх, цус харвах эрсдэл нь өдөрт 20 тамхи татдаг хүмүүстэй харьцуулахад ердөө 50%-иар бага байдгийг өмнөх судалгаагаар тогтоосон байдаг байна.

Эх сурвалж: The Guardian

#судалгаа, #тамхины хор хөнөөл,