Тайландын засгийн газар аялал жуулчлал, ажлын байр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор мөрийтэй тоглоом, казиногийн тухай хуулийн төслийг дэмжсэн болохыг Ерөнхий сайд Паэтонгтарн Чинават даваа гарагт мэдэгдэв.
Одоо хуулийн төслийг парламентад өргөн барих бөгөөд хэрэв хууль батлагдвал томоохон хэмжээний цэнгээний газруудад мөрийтэй тоглоом тоглох боломжтой болох юм.
Камбож, Сингапур, Филиппин, Лаос, Мьянмар зэрэг хөршүүд нь аялал жуулчлалын боломжоо ашиглаж, томоохон казиногийн цогцолборуудаас ашиг хүртсээр ирсэн бол тус улсад төрийн хяналттай морин уралдаан, албан ёсны сугалаа зэргээс бусад бооцоот тоглоомын ихэнх хэлбэрүүд хууль бус байдаг.
Гэвч хөл бөмбөгийн бооцоо, нууцаар үйл ажиллагаа явуулдаг мөрийтэй тоглоомын газрууд, хонжворт сугалаа өргөн тархсан бөгөөд энэ салбарт их хэмжээний мөнгө эргэлддэг байна.
Тэгвэл ойрын жилүүдэд Тайланд улсыг зорих аялагчдын тоо дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа энэ үед казиног хуульчлах нь “улсын орлогыг нэмэгдүүлэх болно” гэж Ерөнхий сайд Паетонгтарн үзэж байгаа аж.
Тайландын үе үеийн засгийн газрууд эдийн засгаа хөгжүүлэхийн тулд мөрийтэй тоглоомыг хуульчилж, зохицуулахыг хичээж ирсэн боловч оролдлого бүр нь эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн юм.
Сангийн дэд сайд Жулапун Аморнвиватын хэлснээр хуулийг баталж чадвал гадаадын жуулчдын тоо 5-10%-иар өсөж, аялал жуулчлалын орлого 3.45 тэрбум ам.доллароос 6.32 тэрбум ам.доллар болж нэмэгдэх, мөн 9,000-15,000 орчим ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна.
Эх сурвалж: Reuters

#Мөрийтэй тоглоом, #тайланд, #казино, #бооцоот тоглоом,