Арванхоёрдугаар сард Оросын олон нийтийн сүлжээний ВКонтакте сайт анх удаа хандалтаараа YouTube-ийг гүйцэж түрүүлсэн болохыг РБК бизнес мэдээллийн сайт Mediascope судалгааны компанийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

Наймдугаар сард Орост YouTube платформын тоглуулах хурд буурснаас хойш технологийн VK компанийн ажиллуулдаг ВКонтакте сайтын ачаалал эрс нэмэгдсэн байна.

Москвагийн зүгээс платформын хурд буурсан шалтгааныг техникийн асуудал эсвэл компани хурдаа зориудаар удаашруулсан байж магадгүй гэж тайлбарласан ч 2022 онд Украины түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын засгийн газрын дарамт шахалттай тулгараад байгаа Google үүнийг няцаагаад байгаа.

Mediascope-ын мэдээллээс харвал өнгөрсөн сард YouTube-д 89.6 сая хэрэглэгч зочилсон бол ВКонтакте сайтад бараг 92 сая хэрэглэгч дор хаяж нэг удаа зочилсон байна.

Түүнчлэн 2023 оны арванхоёрдугаар сараас YouTube-ийн сар тутмын хандалт 6%-иар буурч, ВКонтакте-ийн траффик 2.8%-иар өсжээ.

Сүүлийн жилүүдэд сөрөг хүчин болоод дайныг эсэргүүцэгчид YouTube”-ийг дуу хоолойгоо түгээх үндсэн платформоо болгон ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан тус улсын эрх баригчид интернэт болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд тавих хяналтаа чангатгаад байгаа юм. 

Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Владимир Путин оны төгсгөлд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр АНУ-ын засгийн газрыг Google-ийг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж буруутгаад, YouTube”-ийг тоглуулах хурдаа зориудаар удаашруулсан хэмээн шүүмжилсэн. 

Оронд нь ВКонтакте зэрэг дотоодын платформуудын зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэж байгааг Путин энэ үеэр сайшаасан юм. 

ВКонтакте сайтын гүйцэтгэх захирлаар Кремлийн тамгын газрын орлогч дарга Сергей Кириенкогийн хүү Владимир Кириенко ажилладаг аж.

Эх сурвалж: The Moscow Times

#YouTube, #ОРос, #ВКонтакте,