Тэрбумтан Жефф Безосын эзэмшдэг Blue Origin компанийн New Glenn пуужин Флорида мужаас анхны нислэгээ амжилттай хийлээ.

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм болох Илон Маскийн SpaceX компанитай хиймэл дагуул хөөргөх бизнест өрсөлдөх зорилготой Blue Origin”-ийн хувьд энэ нь дэлхийн тойрог замд орох анхны алхам юм. 

New Glenn хөлөг нь гучин давхар барилгатай тэнцэх өндөртэй бөгөөд пуужингийн дахин ашиглах боломжтой эхний шат нь шингэн хүчилтөрөгч, метанаар ажилладаг байна.

Даваа гарагт түлшний хоолойд мөс хуримтлагдсаны улмаас пуужинг хөөргөх эхний оролдлого цуцлагдсаны дараа пүрэв гарагийн шөнийн 02:00 цагт Канаверал хошууны сансрын станц дахь Blue Origin-ийн хөөргөх тавцангаас хөөрчээ.

Вашингтоны Кент дэх компанийн төв оффис болон Флорида дахь Кейп Канавералрокет үйлдвэрт олон зуун ажилчид нь цуглаж, уг түүхэн мөчийг шууд дамжуулалтаар үзсэн байна.

Энэхүү даалгавар нь арван жилийн турш үргэлжилсэн, олон тэрбум долларын бүтээн байгуулалтын оргил хэсэг юм.

New Glenn пуужингийн эхний шат хөөрснөөс хойш 10 минутын дараа Атлантын далайд байрлуулсан хөвөгч тавцан дээр газардаж, хоёр дахь шат нь тойрог замыг зорих ёстой байсан боловч эхний шатны хөдөлгүүр платформ дээр газардаж чадаагүй байна.

Гэхдээ хөдөлгүүрийн хоёр дахь шат амжилттай тойрог замд хүрчээ. Анхны нислэгээрээ сансрын хөлгийг төлөвлөсөн тойрог замд хүргэнэ гэдэг сансрын компанийн хувьд ховор тохиох амжилт юм. 

New Glennнь Blue Ring нэртэй сансарт ашиглагдах боломжтой тээврийн хэрэгслийн анхны загварыг авч яваа бөгөөд тус компани ирээдүйд уг тээврийн хэрэгслийг Пентагон болон арилжааны компаниудад худалдахаар төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

#Жефф Безос, #Blue Origin, #New Glenn,