2024 онд Хятадад нас баралтын тоо төрөлтөөсөө давснаар хүн ам нь гурав дахь жилдээ дараалан буурчээ. Ойрын жилүүдэд энэ хандлага хурдасна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Үндэсний статистикийн товчооны мэдээллээр тус улсын хүн ам 2023 онд 1 тэрбум 409 сая байсан бол 2024 онд нийт хүн амын тоо нь 1.390 саяар буурч, 1 тэрбум 408 сая болжээ.

Тус улсад 2023 онд 9.02 сая хүүхэд шинээр мэндэлсэн бол өнгөрсөн онд 9.54 саяд хүрч, төрөлтийн түвшин нь 1,000 хүн тутамд 6.39 байснаас 6.77 болж өссөн байна.

Нас баралтын ​​хувьд 2023 онд 11.1 сая байсан бол 2024 онд 10.93 сая болж буурчээ.

Хятадын засгийн газраас 1980-2015 онд хэрэгжүүлсэн “нэг хүүхэд” бодлого, мөн хотжилт хурдацтай явагдсаны үр дүнд тус улсад төрөлт арваад жилийн турш тасралтгүй буурсаар байгаа юм.

Хүүхэд асрах болон боловсрол сургалтын зардал өндөр, ажлын байрны тодорхой бус байдал, эдийн засгийн удаашрал зэргээс болоод олон хятад залуус гэр бүл зохиож, хүүхэдтэй болохоос улам татгалздаг болоод байгаа аж.

Мөн хүйсийн ялгаатай байдалт, эмэгтэйчүүдэд ирдэг дарамт нь асуудлыг улам хурцатгаж байгааг хүн ам зүйчид хэлж байна.

Дээрх тоо баримт нь дэлхийд эдийн засгаараа хоёрт ордог тус улсад хүн ам зүйн хямрал улам гүнзгийрч байгааг баталгаажуулсан явдал боллоо. Ажиллах хүчний тоо болон хэрэглэгчдийн тоо буурч, эсрэгээрээ ахмад настны асаргаа, тэтгэвэр тэтгэмжийн зардал нэмэгдэх нь эдийн засагт хүндээр тусах бөгөөд өрөнд баригдсан орон нутгийн засаг захиргаадад нэмэлт дарамт үүсгэх магадлалтай юм.

Тэтгэврийн насны хүн ам буюу 60 ба түүнээс дээш насныхны тоо одоо 300 орчим сая байгаа бол 2035 он гэхэд 400 саяыг давах төлөвтэй байна.

Улмаар 2035 он гэхэд тэтгэврийн тогтолцооны санхүүжилт дуусна гэж Хятадын төрийн мэдлийн Шинжлэх ухааны академи тооцоолжээ.

Зөвхөн нэг жилийн дотор энэ насны хүмүүсийн тоо 296.97 саяас 2024 онд 310.31 сая болж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. 

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #хүн ам зүй,