Оросын шүүх талийгаач сөрөг хүчний идэвхтэн Алексей Навальныйн гурван өмгөөлөгчид экстремизмийн хэргээр хорих ял оноосон болохыг бие даасан хэвлэл мэдээллийн “Mediazona” баасан гарагт мэдээлэв.
Вадим Кобзев, Алексей Липцер, Игорь Сергунин нарыг Навальный болон түүний холбоотнууд хооронд мессеж дамжуулж, шоронгоос улс төрийн үйл ажиллагаанд нь тусалсан гэж буруутгаж 2023 оны аравдугаар сард баривчилсан байна.
Прокурорууд тэднийг өөрсдийн эрх зүйн байдлаа ашиглан “экстремист гэмт хэрэг төлөвлөх, бэлтгэх, үйлдэх боломж олгосон” гэж үзэж байгаа аж. Кобзев, Липцер нар тэдэнд тулгасан хэргийг няцаасан бол Сергунин гэм буруугаа хүлээсэн байна.
Владимир мужийн Петушки дүүргийн шүүх тэднийг “экстремист үйл ажиллагаанд оролцсон” гэж буруутган, Кобзевт 5.5 жил, Липцерд 5 жил, Сергунинд 3.5 жил хорих ял оноожээ. Мөн гурвуулангийх нь өмгөөлөгчөөр ажиллах эрхийг суллагдсанаас нь хойш гурван жилийн хугацаанд хязгаарласан байна.
Прокурорын хүсэлтээр шүүх хурлыг хаалттай явуулжээ.
Баасан гарагт болсон шүүх хуралд олон арван сэтгүүлч, дэмжигчид хүрэлцэн ирсэн боловч танхимд байсан нэг хүн “ичгүүртэй цэргийн дэглэм” гэж хашхирсны дараа тэднийг шүүх танхимаас гаргасан байна. Мөн Петушки хот руу галт тэргээр зорчиж явсан дор хаяж дөрвөн сэтгүүлч, нэг дэмжигчийг богино хугацаанд саатуулсан ч шүүхийн шийдвэр гарсны дараа суллажээ.
Шуух хурлын дараа Навальныйн бэлэвсэн эхнэр Юлия Навальная “X” дээр өмгөөлөгчдийг “улс төрийн хоригдол” гэж нэрлээд, “нэн даруй суллах”-ыг шаарджээ.
Навальныйн багтай хамтарч ажилласныхаа төлөө Оросын бие даасан дөрвөн сэтгүүлч мөн экстремизмийн хэргээр шүүгдэж байгаа аж.
2021 онд Оросын эрх баригчид Навальныйтай холбоотой байгууллагууд, тэр дундаа Авлигатай тэмцэх санг “экстремист” хэмээн зарлаж, ажилтнууд, сайн дурынхан болон дэмжигчдийг нь эрүүгийн хэрэгт татаж байв.
Навальный өөрөө экстремизмийн хэргээр 19 жилийн хорих ял эдэлж байхдаа өнгөрсөн хоёрдугаар сард тодорхойгүй нөхцөл байдалд нас барсан юм.
Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #сөрөг хүчин, #Алексей Навальныйн өмгөөлөгчид,