Кино урлагийн салбарын шилдэг жүжигчид болон кинонуудыг шалгаруулдаг Оскарын наадмын энэ жилийн нэр дэвшигчдийг зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт зарлах байсан ч Лос Анжелес хотод гарсан түймрийн улмаас хоёр ч удаа хойшилсон юм.
Энэ жилийн Оскарын номинацийг “Netflix”-ийн бүтээл болох “Эмилиа Перез” мюзикл тэргүүлж, “Wicked” кино удаалжээ.
Хүйсээ солиулсан Мексикийн хар тамхины картелийн боссын тухай өгүүлэх “Эмилиа Перез” мюзикл нийт 13 номинацид нэр дэвшсэн бол “Wicked” 10 номинацид нэр дэвшсэн байна.
“Эмилиа Перез” нь бүх цаг үеийн хамгийн олон номинацид нэр дэвшсэн англи бус хэл дээрх кино болжээ.
Адриен Бродигийн гол дүрд нь тоглосон, гурван цаг хагас үргэлжлэх “The Brutalist” мөн 10 номинацид нэр дэвшсэн бол “A Complete Unknown” болон “Conclave” тус бүр найман номинацид нэр дэвшжээ.
Энэ жилийн шилдэг эмэгтэй жүжигчин номинацид 62 настай жүжигчин Деми Мур “The Substance” киногоороо өрсөлдөж байгаа бөгөөд энэ түүний анхны Оскарын номинаци аж.
Харин шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд Себастьян Стэн “The Apprentice” киноны Доналд Трампын дүрээр, Тимоти Чаламет “A Complete Unknown” киноны Боб Диланы дүрээр өрсөлдөж байна.
Ингэснээр 29 настай Чаламет 1950-иад онд Жеймс Динээс хойш хоёр удаа шилдэг эрэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн хамгийн залуу хүн болжээ.
Гэхдээ 2003 онд шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан Адриен Броди “The Brutalist” киногоороо дахин тус шагналыг хүртэх магадлал өндөр байна.
Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 2-нд болох бөгөөд комедиан Конан О'Брайен хөтлөн явуулах юм.
Эх сурвалж: BBC

#оскар, #нэр дэвшигч, #Академийн шагнал,