Coca-Cola компани хлорат хэмээх химийн бодис зохих хэмжээнээс илүү ихээр агуулагдаж байгаа шалтгаанаар Европын зарим оронд худалдаалагдаж буй бүтээгдэхүүнээ эргүүлэн татжээ.

Компанийн мэдэгдэлд өгүүлснээр Бельги, Люксембург, Нидерланд зэрэг улсуудаас Coca-Cola”, Fanta, Sprite, Tropico, Minute Maid зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг эргүүлэн татаж байгаа аж.

Хлорт суурилсан ариутгагч бодисыг ус цэвэршүүлэх болон хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх үед хлорат үүсэж болдог байна.

Гэсэн ч Бие даасан шинжээчдийн дүгнэлтээр хэрэглэгчдэд учирч болох эрсдэл маш бага гарсан гэж компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

328 GE-338 GE хүртэлх үйлдвэрлэлийн код бүхий Appletiser, Coca-Cola Original Taste, Coca-Cola Zero Sugar, Diet Coke, Sprite Zero зэрэг маш цөөн тооны импортын бүтээгдэхүүнд энэ асуудал үүссэн болохыг тус компани нэмж хэлэв.

Зохих хэмжээнээс өндөр хлоратад өртөх нь ялангуяа хүүхэд, нярай хүүхдэд бамбай булчирхайн өвчин зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй аж.

Английн Үндэсний эрүүл мэндийн алба (NHS)-ны мэргэжилтэн Карон Гразеттын хэлснээр уг бодисыг мөн салют, ариутгалын бодис үйлдвэрлэхэд их хэмжээгээр ашигладаг байна. 

Хлоратыг хэтрүүлэн хэрэглэвэл дотор муухайрах, бөөлжих, суулгах, цусан дахь хүчилтөрөгч шингээх чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг болохыг Гразетт сүүлийн үеийн судалгаанаас иш татан хэлжээ.

AFPагентлагийн мэдээлснээр Бельгийн Гент хот дахь компанийн үйлдвэрт тогтмол хийгддэг шалгалтын явцад хлоратын агууламж өндөр байгааг тогтоосон байна. 

Одоогоор дэлгүүрт худалдаалж буй бүтээгдэхүүний дийлэнхийг эргүүлэн татсан бөгөөд үлдсэн хэсгийг нь эргүүлэн татах ажил хийгдэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

#европ, #Coca-Cola, #хлорат,